Ногоон навчис сэржигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, аль хэдийнэ зун цаг иржээ. Байнга шахуу жагсаал цуглаан болдог төв талбай уйтгартай, дүнсгэр байдаг байсан бол энэ удаа илүү тайван өнгөлөг харагдана. Учир нь өчигдөр /2022.05.03/ төв талбайд 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбайг түр байгуулжээ. Иргэд хиймэл зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, ном уншиж, хөзөр тоглож, гитартай дуулж, хүүхдээ салхилуулж байв. Хуримаа хийж буй хосууд тэнд зургаа даруулж, дурсамжаа мөнхлөх нь ч харагдлаа.
Хүүхдүүд зүлэг дэвсээгүй газарт унадаг дугуй унаж, роликоор гулгаж, хөөцөлдөн тоглоно. Улаанбаатар яг ийм л орчин үгүйлэгдэж байгааг тэнд очсон хүн бүхэн хэлж байлаа. Түүнчлэн хиймэл зүлэгтэй, хуурай оргилууртай Улаанбаатар гэж хэлүүлж байгаадаа хотын дарга ичих ёстойг иргэд шүүмжилсэн.
“Ямар халуун байна аа. Наршчих вий дээ”, “Хашка, чи ундаанд яваад ирэх үү” гэх харилцан яриа чихний үзүүрт сонсогдоно. Тэдэн хэдэн охид хууч хөөрч, энд нэгэн залуу гитар тоглож, тэдний дийлэнх нь гутлаа тайлаад тавьсныг харахад монголчууд хотын соёлд суралцсаар байгааг илтгэх. Усалгаагүй хиймэл зүлгээр Улаанбаатарын төв талбайг гоёсон нь тэнд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж буйтай холбоотой аж. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд “UB CUP 2022” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа төв талбайд зохион байгуулах бөгөөд тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм.
ЭРХ БАРИГЧИД ЖАГСАГЧДААС АЙВ УУ?
Төв талбайд хиймэл зүлэг тавьсныг улстөржүүлэн харах хүмүүс байлаа. Учир нь, үнийн өсөлтийн эсрэг залуус жагсч, "Ажлаа хий" гэх шаардлагыг эрх баригчдад тавьсан юм. Гэвч, эрх баригчдын авсан арга хэмжээ иргэдэд таалагдаагүй. Тиймээс залуусыг дахин жагсах вий гэсэн айдас, болгоомжлол эрх баригчдад байгаа ч байх.
Учир нь, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ сарын 5-нд 12:00 цагт төв талбайд залуусыг өөртэй нь хамт жагсахыг уриалсан.
Гэтэл төв талбайд хөлбөмбөгийн тэмцээн зохиох болсон нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байгаа явдал болохыг тэнд найз бүсгүйтэйгээ нарлаж суусан залуу шүүмжилж байв.
НОГООН БАЙГУУЛАМЖГҮЙ НҮЦГЭН НИЙСЛЭЛ






Нийслэл хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай бараг алга. Тиймдээ ч залууст төв талбайн 90х45 харьцаатай хиймэл зүлэг сонихон санагдсан бололтой, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хот суурин газрын ногоон байгууламж агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээнээс хамгаалж, нүүрсхүчлийн хий шингээдэг. Тиймээс иргэдийн амьдарч буй орчныг зайлшгүй зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх шаардлага бий. Нөгөөтэйгүүр Төрийн ордны арын цэцэрлэгийн хашааг буулгаж, олон нийтэд нээлттэй болгох ёстойг иргэд мөн л шүүмжилж байна. Өмнө нь уг цэцэрлэгт иргэд нарладаг байсан, харамсалтай нь өндрөөс өндөр төмөр хашаа барьснаар энгийн иргэд хөл тавих эрхгүй болсон юм.
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашаа, хайсыг хотын даога гуравдугаар сарын 21-нд буулгаж байгаагаа камераар харуулсан. Ингэхдээ гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих талаар албаныхан мэдэгдээд буй.
Иргэд дээрх газарт барилга барих бус, зүлэгжүүлэх санал дэвшүүлсэн хотын зүгээс хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт өндөр барилгаас илүү ногоон байгууламж хэрэгтэй байгаа.
Дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хүн амынхаа нягтаршил, орчны бохирдлоос шалтгаалж 16 ам.метрээс багагүй байх ёстой гэж үздэг. Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ ердөө 5.1 ам.метр байна. Энэ тоо нь олон улсын жишгээс дор хаяж гурав дахин бага үзүүлэлт бөгөөд хиймэл зүлэг нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан бодит дүр төрх юм.
Ногоон байгууламж нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж буй талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригоос тодруулахад “2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гараж, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэрэг 1556 объектыг чөлөөлсөн. Улмаар 43 байршилд тохижилтын ажил хийх боломж бүрдүүлж, дөрвөн байршилд тохижилтын ажил хийж дуусгасан.
Энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гаражуудыг буулгана. Доороо зогсоолтой байрууд тусдаа, зогсоолгүй байрууд давхар гражтай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч байна. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна” гэсэн хариу өглөө.












Гэрэл зургийг Б.МӨНХЖИН
Лувараа зогсоогооч 2022-05-04 118.201.253.180
Хуурамч дүр исгэсэн ийм зшйлээр монгол улс яьахгүйээ. Казинр,цахилгаан станцаа ядаж нэгийг барьчихаасай. Казиног ГХО барих хэрэгтэй.Дундын цахилгаан станц хувийн компаниудаар бариулчихаачээ
Зочин 2022-05-04 192.82.87.254
Мод тарина гэхээс илүүтэй өвс зүлэгээ усалж ургуулах нь зардал багатай, байгаль орчин, цаг уурт ч ээлтэй юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөөгөөр ширэнгэн ой босгох нь холгүй, үүнийхээ оронд зүлэг бут сөөг тарьж ургуулдаг ч болоосой.
иргэн 2022-05-04 202.131.227.82
ХҮҮХДИЙН ПАРКИЙН ХАШААГ БУУЛГАСАН ЮМ ЧИНЬ ТЭНД Л НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
Зочин 2022-05-04 202.21.108.205
Тасганы овоо, Парк 2 ыг зүлэгжүүлэн ногооруулах , зуслангуудын ойн модыг чөлөөлж хашаа байшингуудыг буулган олон нийтийн талархалыг хүлээх сайхан ажил Хотын захиргаанд уг нь байна даа. Хийж л чадвал. Гэвч Хотын захиргаа, Хотын мэр үе үеийн ахмад авилгачдынхаа бузарласан хотыг цэвэрлэн ариутгах ухаан, ухамсар, ажлын чадамж, зохион байгуулах чадвар даанч хомс л доо.
Зочин 2022-05-04 192.82.91.221
Энэ нөхөр хүн бүрийг авилгач болгон гүтгэдэг АН-ын хулгайчууд жинхэнэ авилгачдын нэг байна.Авилгачдыг та нар л бий болгосон. Нийгмийн өмчийг хувьчлал нэрээр идэцгээж, үй олон хүмүүсийг ажилгүй гудманд хаясан. Монголын залуусыг эрх чөлөө өгч байгаа нэрээр бүгдыг нь архинд оруулж завхруулсан. Улсын эдийн засгийг сүйрүүлж,санхүүг улайлгаж ,гадаадын дийлэхгүй өр зээлэнд унагасан новшууд
Зочин 2022-05-04 103.57.94.136
Шүлс , шороон дээр хэвтэж тэнэгтэв
Зочин 2022-05-04 192.82.91.221
Улаанбаатарт ногоон байгууламж буй болгоод нэмэргүй. Тэр нь хоромхон зуур нохойн хэвтэр хүний баас шээс ханхалсан газар болдог. Бид дэндээ бүдүүлэг,хувиа хичээсэн,дэлхийн соёлоос хоцродсон зэрлэг хүмүүс мэт харагдах болсон байна. Тэгээд залхуу бүдүүлэг,архичин ,бүх юмаа төрөөс нэхээд бэлэнчлээд хэвтэгсэд
Зочин 2022-05-04 59.153.113.164
Ногоон байгууламжтай байсан ч нүцгэншт. Зундаа жаахан ногоон. Хавар, намар, өвөлдөө шороон царайтай улс. Хаашаа л харна шороо. Ядаж гэрэлтүүлгээр нэмээд жаахан өнгө оруулахгүй бол харанхуй шороонд дарагдсан улсдааа
Зочин 2022-05-04 202.55.188.88
Азийн цагаан дагина хөшрөөд азийн хар авгай болжээ.
Зочин 2022-05-04 103.57.94.228
Хөл бөмбөгийн тоглолт сайхан мэдээ байна. Ардчилагч нэрээр халхалсан хулигаан, танхайчууд, ажлаас зугтагчид Сүхбатарын талбайг улстөрийн зорилгоор хүчирхийлэл, үймэээнд турхирах, төр засгийн эсрэг тэмцэх талбар болгосон нь харамсалтай. Хотын төвд олон талбай байхад тэнд очиж жүжгээ тавих хэрэгтэй. Олон бүтээн байгуулалтад болон компаниудад олон мянган ажлын байр зарлагдсаар байхад очихгүй байгаа этгээдүүд жагсаалаар амьдардаггүй байлтай
зочин 2022-05-04 64.119.24.177
Тусгаар Монгол улс маань ингэж тартагтаа тулах гэж. Ядаж л хүүхдийн паркийн газрыг хуваагаад авцан.
Соц үед хүүхэд багачууд пиг дүүрэн байдаг сэлүүхэн сайхан газар байж билээ. Бас "Бамбарууш" кафе гэж үргэлж очдог
газар байж билээ. Хувьчлагдаад пивоны газар болцон байсан. Одоо барааны дэлгүүр байдаг бололтой.
Зочин 2022-05-04 66.181.179.110
Үнэхээр ногоон байгууламж дутагдаж байгаа нь үүгээр илэрч байна.
Зочин 2022-05-04 66.181.160.103
талбай биш өөр газрууд ийм ногоон байгууламжтай бол сайхан л бн даа
Зочин 2022-05-04 66.181.160.103
энэ хатуу талбай дээр яаж хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байгаа болоо доороо хатуу бетон цементтэй бүүр гайхааад бнаа
Зочин 2022-05-04 202.179.26.135
Бүх ногоон байгууламж спорт тоглоом талбай, хүүхэд хөгшидийн газрыг зарсан газрын наймаачин М.Энхболдыг яаралтай шийтгэж, бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй….
setgegch 2022-05-04 203.98.76.186
сул Сумьяаа чамд үүнээс илүү шифи хэрэггүй дээ. хотынхон тохижуулсан талбай .л хүсээд байна. үүнииг л хий.
Л.ЛХАГВА 2022-05-04 103.26.195.68
ЭНЭ БОЛ ГАЙХУУЛААД БАЙХ САЙН ЗҮЙЛ БИШ. ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДАН УЙТГАРЛАГЧ АЖИЛГҮЙ ЗАЛХУУ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ.
Зочин 2022-05-04 66.181.161.55
Монгол хүнийг яаж амьдруулж байгаагийн илрэл юм. Үүнд гайхах, бахархах зүйл үгүй, харин ч маш харамсалтай эмгэнэлтэй байна.
Зочин 2022-05-04 202.131.245.69
Э.Бат-Үүл дарга л ногоон байгууламжийг дэмжиж нэлээд ажил хийсэн дээ. Сургууль, цэцэрлэгийн хашаа овоо мод зүлэгтэй болсон. зарим гудамж эргээд мод, зүлэгтэй болсон доо. Уг нь энэ ажлаа тэр чигээр нь үргэлжлүүлээд явбал хот дорхноо ногоон болно. орон сууц, гэр хороолол бүр орцны дэргэдзүлэг цэцэг, гэр хорооллын айл бүр хашаандаа мод, зүлэг, хашаагаа дагуулаад бут тарьж ургуулах хэрэгтэй.
Зочин 2022-05-04 103.80.210.183
нэг зун ургах цэцэг суулгаж их мөнгө хий үрсэн. тэр мөнгөө жинхэнэ зүлэгжүүлэхэд ашигласан бол өдийд олон модттой байх байлаа. өсөх наснаасаа л хулгайч байсан хүн үхэхдээ ч хулгайчаараа үхнэ.