VS: С.Эрдэнэ & Х.Баттулга

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

VS: С.Эрдэнэ & Х.Баттулга

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч сард Ардчилсан намын даргын сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлж, ганцаараа санал хураалтад оролцсон. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд 96.3 хувиар ялалт байгуулж, Их хурлаар батламжилсан. Ийнхүү түүнийг Ардчилсан намын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад буй.

Улсын Дээд шүүх Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батлахгүй бол 21 аймаг 330 сум даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд буй. Тэгвэл С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэл байхгүй гэж хэлж буй. Энэ удаагийн VS буландаа АН-ын дарга нарын эсрэг байр суурийг хүргэж байна.

Х.БАТТУЛГА
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН:

Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу АН дүрмийнхээ дагуу сунгаа зарлаж, 21 аймаг, есөн дүүргийн саналт хурааж, АН-ын гишүүдийн саналаар дарга тордорсон. Ингээд өдрийн сайныг харж байгаад дээд шүүх дээр АН-ынхан ирсэн байна. Бүртгэх, бүртгэхгүй нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол зүгээр бүртгэлийн байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж цааш ажиллах талаар шийдвэр гаргана. Энэ талаар уулзалтууд хийгээд явж байна.

С.ЭРДЭНЭ
АН-ЫН ДАРГА:

-Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар нийт 100 гаруй хүн л цугласан юм билээ. Улсын дээд шүүх ч бас хуралдаандаа хамаагүй хүмүүс оролцуулдаггүй. Мөн хуралдаанаар Х.Баттулгыг ямар асуудлаар авч хэлэлцэх юм. Түүнийг Ардчилсан намын даргад дэвшүүлсэн гэх этгээдүүдэд намыг төлөөлөх эрх бүхий ямар итгэмжлэл төлөөлөл байгаа юм бэ.

Жишээ нь, Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэр бий юу, улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа юу. Хууль ёсны тамгатай юу. Тэдэнд юу ч байхгүй. Хүчингүй болсон тамгатай, эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэргүй хэсэг бүлэг хүмүүсийн гарын үсэгтэй цаасыг Улсын дээд шүүх авч хэлэлцэх нь Улс төрийн намын тухай хууль, түүнийг дагаж баталсан Улсын дээд шүүхийн журамд бүрдүүлбэр хангах гэсэн шаардлага бий.

Дахиад хэлэхэд, улсын бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр тамга зэрэг аль нь ч байхгүй. Тиймээс бүрдүүлбэр хангахгүй материалыг Улсын дээд шүүх авч хэлэлцэх үү. Хэрэв ийм материалыг хэлэлцдэг бол хууль гэж байгаад яах вэ. Ийм бол ширэнгийн хуулиараа л яв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж