Таван том банкны IPO гаргах хугацааг хойшлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Таван том банкны IPO гаргах хугацааг хойшлуулах уу?

Таван том банкны IPO гаргах хугацааг хойшлуулах уу?

Улсын нөлөө бүхий таван банкны IPO гаргах асуудал хойшилж болзошгүй байна. Зарим эдийн засагчид ийм богино хугацаанд IPO гаргаж амжихгүй гэсэн байр суурь илэрхийлж буй юм.

Банкны хувьцааг олон нийтэд санал болгох замаар банкны өөрийн хөрөнгийг бэхжүүлж, хувь нийлүүлэгчийн төвлөрлийг сааруулах зорилго бүхий Банкны салбарын шинэчлэлийн стратегийг УИХ-аас баталсан. Үүнийг ОУВС сайшааж байгаагаа илэрхийлсэн билээ. УИХ-аас тогтоож өгсөн хугацаанд багтааж хэд хэдэн нарийн төвөгтэй шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай болсныг ОУВС "цаг хугацааны хувьд хэт давчуу" гэж дүгнэсэн. Улмаар "Стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эдгээр арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Эхний ээлжид банкууд энэ оны зургадугаар сард хувьцаагаа нийтэд санал болгохоос өмнө олон улсын хөндлөнгийн аудитын компаниар активын чанарын үнэлгээ шинээр хийлгэх хэрэгтэйг ч сануулж байв.

Активын чанарын үнэлгээ нь цар тахал эхэлснээс хойш Монголбанкнаас хэрэгжүүлсэн, зарим нь одоо ч хэрэгжиж байгаа олон төрлийн хөнгөлөлттэй зохицуулалтууд банкуудын тайлан тэнцэлд сөргөөр нөлөөлөөгүй болохыг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

ОУВС банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг хойшуулах нь зүйтэй гэсэн саналаа хэдхэн хоногийн өмнө дахин илэрхийлсэн. Энэ хооронд Монголбанк хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлсэн активын чанарын үнэлгээн дээр үндэслэн банкуудын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх боломжтой болох талаар онцолсон юм.

Монгол Улсын хөрөнгийн жижиг зах зээл дээр томоохон IPO хийгдсэн түүх одоогоор байхгүй учраас банкуудын IPO хийх хугацааг хойшлуулснаар IPO-г амжилттай хийхэд шаардлагатай урьдчилсан нөхцлийг хангахын зэрэгцээ нөөц төлөвлөгөө боловсруулж авах боломж бүрдэх билээ. Мөн түүнчлэн зохицуулалтын шинэчлэл хийх, тухайлбал төлбөрийн чадваргүйдлийн болон зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хуулиар бүрдүүлэх хугацаа гарч, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцлүүд бүрдэх юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөр (2022.05,03)-ийн хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны гуравдугаар сарын 18-ны УИХ-ын дарга болон тус байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцсан.

"Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд  хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд энэ оны зургаадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт орсон.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төв банк дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай ажлыг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дотоод болон гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдал, олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө 5 банк богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учирч болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлсэн. Энэ хүрээнд Монголбанк системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлага хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн" гэв.

Монгол Улсаын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий том банк юм. Эдгээр банкууд нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх санал тавьжээ.

Танилцуулгын дараа Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл боловсруулсныг тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Тогтоолын төсөлд олон улс дахь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, банкны хувьцааг худалдан авах гадаад болон дотоод эрэлт, зах зээлийн багтаамж, банкны салбарын тогтвортой байдал зэргийг харгалзан үзэж, системд нөлөө бүхий банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж