ОХУ-ын хийн хориг Польш, Болгарт хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хийн хориг Польш, Болгарт хэрхэн нөлөөлөх вэ?

ОХУ-ын хийн хориг Польш, Болгарт хэрхэн нөлөөлөх вэ?

Орос дайны шинэ фронт нээж, Киевийг дэмжиж буй Европын холбооны хоёр оронд байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоолоо. Энэ үйлдэл Европ даяар хурцадсан мөргөлдөөний “нээлтийн цохилт” гэж тайлбарлагддаг бөгөөд хийн хангамж гол зэвсэг юм.

Владимир Путин дайралт хийх шийдвэр гаргасны дараа Польш, Болгар хоёр улс Оростой хийж буй тэмцлээ үргэлжлүүлэнУкраинд зэвсэг нийлүүлж байна. Тус хоёр улс Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байсан. Гэвч Европын орнууд Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд төлбөрөө рублиэр төлөхөө болихоор тохиролцсоны дараа Оростой холбоогоо таслах сонголт хийжээ. 

Оросын эрчим хүч үйлдвэрлэгч "Газпром" Лхагва гаригт Болгар, Польш улсууд хийн төлбөрөө рублиэр төлөөгүйн улмаас хийн нийлүүлэлтээ зогсоосноо мэдэгдэв. Дэлхийн хамгийн том хөрөнгийн биржид бүртгэлтэй ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компани хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу Украины нутгаар дамжуулан Европ руу байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлж байгаагаа мэдэгдэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус" орнууд байгалийн хийн төлбөрийг Оросын мөнгөн тэмдэгт болох рублиэр төлж эхлэх шаардлагатай гэж мэдэгдсэний дараа Болгар, Польш хоёр татгалзсанаар хийн урсгалыг бууруулсан юм. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хариуд нь “Газпром”-ын мэдэгдэл Оросын хийг "шантаажлах" хэрэгсэл болгон ашиглах ээлжит оролдлого” гэж мэдэгдсэн. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос улс дэлхийн орнуудыг шантаажилж байна гэх мэдээллийг үгүйсгэж, тус улс эрчим хүчний найдвартай ханган нийлүүлэгч гэж нэмж хэлэв.

Хийн нийлүүлэлт зогсоох нь Польш, Болгарт хэрхэн нөлөөлөх вэ?

Орос улсын байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр Москвагийн эрчим хүчнээс олон жилийн турш ихээхэн хамааралтай байсан Европт ихээхэн нөлөөлж байна.

Оксфордын Эрчим хүчний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, байгалийн хийн хангамжийн мэргэжилтэн, доктор Жек Шарплесийн хэлснээр, Оросоос Польш руу гурван хоолой дамждаг. Тодруулбал, Сибириэс Европ руу хий авдаг Ямал-Европын гол хоолой ба Беларусь, Украинаар дамждаг гэсэн нэмэлт төрлийн хоолой юм. Ямал дамжуулах хоолойн урсгал Европын хоригоос болж үйл ажиллагаагаа багасгасан байна. Болгар Оросоос байгалийн хийгээ Турк стрим хоолойгоор Хар тэнгисээр дамжуулан авдаг байна.

Доктор Шарплес нөхцөл байдлыг таамаглаж хэлэх боломжгүй  ч Орос улс дэлхийн бүх оронд хийн дамжуулалтаа зогсоохгүй ба Болгар, Польшид олгох хийн хэмжээгээ багасгах байсан гэв. Ирэх намар Норвеги улсаас хий нийлүүлэх Балтийн хоолой ашиглалтад орохын өмнө Польш улс Оросын байгалийн хийн хэмжээгээ багасгаж эхэлсэн. Тиймдээ ч хохирол амсах магадлал бага байна гэж Доктор Шарпоес "Sky News"-т ярьжээ.

Гэхдээ Болгар илүү хүнд байдалд орж магадгүй юм. Доктор Шарплес "Болгарт Польш улсаас илүү ноцтой нөлөө учрах болно. Учир нь Польш өөрийн LNG импортын терминалтай  гэрээтэй байдаг. Мөн Польш улс Германтай ойр тул худалдаа наймааны томоохон газар юм" гэж ярьжээ. Тэрбээр хэлэхдээ, болгарчууд зарим хангамжаа Грек, эсвэл Азербайжанаас авах боломжтой ч Польшийн хажууд хязгаарлагдмал боломжуудтай гэж онцлов.

Болгарын Эрчим хүчний сайд Александр Николов “Болгар улс хэрэглэгчдийнхээ хэрэгцээг дор хаяж нэг сарын хугацаанд хангаж чадна” гэж мэдэгдсэн. Учир нь Грекийн тал Орос хийн дамжуулалтаа зогсоосны дараа Болгарт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Оросын үйлдэл  Европын бусад орнуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

"Газпром"-ын мэдэгдлийн дараа Европын хийн үнэ 24 хувиар өссөн нь Их Британи болон Европын орнуудын амьжиргааны өртгийг улам бүр дордуулж болзошгүй юм. Эрчим хүч, шатахууны үнийн өсөлтөөс үүдэн инфляци аль хэдийнэ өссөн бөгөөд энэ нь байдлыг улам дордуулж болзошгүй юм. Гэхдээ доктор Шарплес Sky News-т ярихдаа "Бусад орнуудын байгалийн хийн нийлүүлэлтэд шууд нөлөөлөхгүй" гэжээ.

Хэдийгээр Төв Европыг хангадаг хоолойнууд Польш, Болгараар дамждаг ч "Газпром" зөвхөн тухайн хоёр улсын ашиглах эрхийг хассан байна. Тиймээс Герман, Итали, Серби, Унгар зэрэг улсын байгалийн хий Польш, Болгараар дамжин өнгөрсөөр байх болно. Гэхдээ шинээр тулгарч буй асуудал нь Болгар хууль бусаар Оросын байгалийн хийг ашиглах нөхцөл үүсэх боломжтой юм.

Унгарын Гадаад хэргийн сайд Оросын байгалийн хийн нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй гэж мэдэгдсэн. Оросын байгалийн хийн ихэнх хэсгийг "Нордстрим 1" хоолойгоор дамжуулан авдаг Герман улс нийлүүлэлтийн аюулгүй байдал нь тогтвортой байна гэж мэдэгдэв. Германы Эдийн засгийн яамны мэдэгдэлд "Одоогоор ямар нэгэн саад тотгор илрээгүй. Гэхдээ Европын түнш орнуудад нийлүүлэлт зогсонги байдалд орсонд бид санаа зовж байна. Бид Европын холбооны хүрээнд нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Яг одоо холбогдох байгууллагууд хуралдаж байна" гэжээ.

Бүгд Найрамдах Чех улсад байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан тухай ямар ч дохио, мэдээлэл байхгүй гэж мэдээлсэн  ч аливаа хувилбарт бэлэн байх ёстой гэж мэдэгдэв. Мөн Польш Германаас "Нордстрим" хоолойгоор орж ирсэн Оросын хийг авах боломжтой гэж доктор Шарплес хэлэв. Үүний зэрэгцээ Австри, Итали зэрэг улсууд байгалийн хийгээ Германаар урсдаг хоолойгоор дамжуулан авдаг тул нийлүүлэлт одоогийн байдлаар найдвартай харагдаж байна.

Дараагийн нөхцөл байдлыг таамаглах нь

Доктор Шарплес Польш, Болгарыг Орост сануулга илгээх зорилготой байсан гэв. Гэхдээ энэ нь цаашдын арга хэмжээг авна гэсэн үг биш юм. Тэрбээр хэлэхдээ "Газпром болон ОХУ-ын одоогийн хийж байгаа зүйл бол Польш, Болгар хоёроор жишээ болгон дэлхий нийтэд дохио өгч байна. Энэ нь бусдад хохирол учруулахгүйгээр сүйрүүлэхэд хамгийн хялбар хоёр улс юм. Гэхдээ тус хоёр улс харьцангуй жижиг зах зээл юм” гэв.

“Европын бусад орнуудын адил Литва, Эстони улсууд Оросын хийг худалдаж авахаа аль хэдийнэ зогсоосон. Латвичууд дайнаас болгоомжилж байна. Учир нь тэд оросуудтай 2030 он хүртэл хийн гэрээ байгуулсан, Финландчууд ч мөн адил. Хэрэв зах зээлийг ажиглавал Оросын хийг олон компани худалдаж авдаг. Тэд "Газпром" руу буцаж очихоосоо өмнө Германы засгийн газартай зөвшилцөж, Оросын хийн төлбөрийг төлөхөд бэлэн, эсвэл бэлэн биш гэж шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс Арбитрын шүүх дээр асуудал их байна. Хийн гэрээний хуульчид ойрын хоёр жилийн хугацаанд маш их эрэлт хэрэгцээтэй байх болно" гэв.

Эх сурвалж: SKY NEWS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж