Унгар Оросын хийн хориг арга хэмжээг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Унгар Оросын хийн хориг арга хэмжээг дэмжихгүй

Унгар Оросын хийн хориг арга хэмжээг дэмжихгүй

Оросын түрэмгийллийн эсрэг барууны орнууд өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авч буй. Эдгээр хоригийн улмаас ОХУ-аас Унгар руу газрын тос, байгалийн хийн тээвэрлэлт хийх боломжгүй болсон. Тиймээс хориг арга хэмжээг дэмжихгүй гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сиярто өчигдөр /2022.05.03/ мэдэгдэв.

Сиярто хэлэхдээ, "Дружба" хоолойгоор тээвэрлэдэг Оросын газрын тос Унгарын хэрэгцээний 65 орчим хувийг эзэлж байна. Үүнийг орлох өөр арга зам байхгүй гэжээ.

Европын комисс Унгар, Словакийг Оросын нефтийн хоригоос ангижруулж магадгүй гэж Европын холбооны эх сурвалж Даваа гаригт мэдэгдсэн. Дэлхийн 27 улсыг нэгтгэсэн эв нэгдлийг хадгалахын тулд Европын комисс Словак, Унгарыг чөлөөлөх юм уу, урт шилжилтийн үеийг санал болгож магадгүй гэж албаны хүмүүс хэлжээ. ОХУ-ын нефтиэс ихээхэн хамааралтай Унгар улс эрчим хүчний эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж