Met Gala 2022 – Оддын сонирхолтой сонголтууд

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Met Gala 2022 – Оддын сонирхолтой сонголтууд

Met Gala 2022 – Оддын сонирхолтой сонголтууд

Нью-Йорк хотноо жил бүр зохион байгуулагддаг “Met Gala” арга хэмжээний хүрээнд Урлагийн хувцасны институтийн метрополитан музейд хандив цуглуулдаг. Covid-19 цар тахлын улмаас улаан хивсний ёслол 2020 онд бүрэн цуцлагдсан. Харин 2021 онд хугацаа нь хойшилсон хэдий ч зохион байгуулагдаж, 16.4 сая ам.доларын хандив цуглуулж чаджээ. Тухайн үед тасалбарын үнэ 30 мянган ам.доллар, ширээ захиалга 200 мянган ам.доллар байв. Мэдээж эдгээрийн захиалгыг алдартай компани, брэндүүд ихэвчлэн төлжээ.

Урлагийн хувцасны тухай ярьж байгаа учир мэдээж уг ёслолд хүрэлцэн ирсэн алдартнуудын гоёл анхаарал татах нь дамжиггүй. Энэ жилийн хувьд “Glided glamour” буюу алтлаг гялтгар дүр төрхийг бүрдүүлэх дрэсс кодтой байжээ.

“Met Gala”-ийн 2022 оны сэдвийг зарласнаас хойш хүмүүс энэ үгний утгыг задлах гэж хичээсэн. Зарим хүмүүст энэ үг 2000-аад оны үеийн гудамжны дүр төрхийг санагдуулж байна гэсэн бол заримынх нь хувьд Нью-Йоркод төрсөн зохиолч Эдит Вартоныг санагдуулжээ.

Төрөл бүрийн санал таамаг дэвшүүлсээр, өчигдөр /2022.05.02/ болсон улаан хивсний ёслолд гайхам сайхан хувцасласан алдартнууд цуглав. Улаан хивсэн дээр урт үргэлжилсэн хормойтой даашинзууд, үнэт чулуудаар гоёсон урлагийнхан, олны танилууд дүүрэв байв. Анхаарал татахуйц олон дүр төрх дундаас онцгойрон ялгарсан зарим хувцаслалтуудыг сонирхуулж байна.


Энэ жилийн арга хэмжээний хувьд Кардашианы эгч дүүс анхаарал татав. Өнгөрсөн шөнө Мэрилин Монрогийн дүр төрхийг эргэн сануулсан алдартан бол Ким Кардашиан байлаа. Мэрилин Монро 1962 онд Жон Кеннедигийн төрсөн өдрөөр Жан Луигийн алтлаг өнгөтэй даашинз өмсөж байсан. Тэрхүү алтлаг даашинзыг Ким өмссөн ба үүний төлөө 7.2 килограмм туржээ. Клое Кардашиан 540 мянган ширхэг шүр сувдаар чимэглэсэн “Moschino” брэндийн даашинзаар гангарсан. Мөн Кайли Женнер, Кендалл Женнер нар ч ёслолын арга хэмжээнд оролцжээ.


Меган Ти Сталионы хувьд “Moschino”-ийн алтлаг даашинзаар гангарсан байв. Харин реппер Карди Би сар гаруйн хугацаанд 20 хүн нийлж урласан “Versache” даашинзтай иржээ. Дуучин Алиша Кэйс 30 мянган талстаар чимэглэсэн “Ralph Lauren” нөмрөгөөр гангарав. Түүний нөмрөгний хормой хэсэгт өөрийнх нь дуулдагаар “Empire state of the mind” буюу Нью-Йорк хотыг дүрсэлсэн нь сонирхол татав.


Улаан хивсний ёслол дээр алдартнууд өнгөрсөн цаг, өнөө үеийг зэрэгцүүлэн авчирсны нэг жишээ бол Билли Эйлиш болон Сара Жессика Паркер нар байлаа. Билли Эйлиш “Gucci’ брэндийн корсет загварын даашинзаараа энэ зууны хэв маягийг илэрхийлсэн бол Цагаан ордны анхны хар арьст эмэгтэй загвар зохион бүтээгч Элизабет Хоббс Кеклигийн нэрэмжит хар, цагаан өнгийн даашинзыг Сара Жессика Паркер өмсөж, цаг хугацааг ухраалаа.


Эх сурвалж: VOGUE, FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж