Хадатын аманд шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Хадатын аманд шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна

Хадатын аманд шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд шар өвс шатаж байна гэх дуудлага өнөөдөр/2022.05.03/ 15:00 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очжээ. Тус бүрэлдэхүүнийг очиход хөрсний шар өвс шатаж мод руугаа тархан дэлгэрсэн байсан аж. Ийнхүү нэмэлтээр аврах анги, гал түймэр унтраах, аврах 10, 34, 74 дүгээр ангиас нийт 34 алба хаагч, найман автомашинтай, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч нэг автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гардаг гэдгийг албаныхан онцолж буй. Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг. Тиймээс иргэд та бүхэн хөдөө хээр аялал зугаалга, албан ажлаар явахдаа учирч болох эрсдлийг тооцоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж