Мино Райола: Златан бол хөгийн амьтан

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Мино Райола: Златан бол хөгийн амьтан

Мино Райола: Златан бол хөгийн амьтан

Хөлбөмбөгчдийг ямар баг руу хэр их хэмжээний үнэ өртгөөр очих, аль бизнесийн байгууллагын нүүр царай болох, ямар спорт, хувцас хэрэглэлийн компанитай гэрээ байгуулахыг шийддэг чухал үүрэгтэй хүмүүс бол хөлбөмбөгийн агентууд билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн харамсалтай үйл явдал болсон нь алдарт агент Мино Райола 54 насандаа таалал төгсөв.

Тэрээр ажил амьдралынхаа турш олон шилдэг тоглогчидтой хамтран ажиллаж, тэдний төлөөлөгчөөр ажиллаж байсан билээ. Тухайлбал,  алтан бөмбөгийн эзэн Недвед, алтан жаал шагналын эзэн Эрлин Холанд, Маттейс де Лигт,  дэлхийн аварга Пол Погба, 2020 оны Европын аваргын шилдэг тамирчин Жанлуижи Доннарумма, Жесси Лингард, Блэйз Матюиди, Хирвинг Лозано, Марио Балотелли нар багтаж байна. Гэхдээ эдгээр нэрс дундаас хамгийн алдартай нь мэдээж Златан Ибрахимович. Мино Райола, Златан хоёрын дунд дан ганц харилцагч, төлөөлөгч, гэсэн харилцаа байгаагүй бөгөөд жинхэнэ ах, дүүсийн хувиар хориод жил хамтарсан билээ.

Райолагийн сүүлийн мөч хүртэл Златан эмнэлэгт хажууд нь байсан талаар зарим хэвлэлүүдийн мэдээлж байна.

Швед довтлогчийг 2003 онд Нидерландын Аяакс багт байхад тэд анх уулзаж байсан бөгөөд тухайн үед ур чадвар, техник сайтай 22 настай Ибрахимовичид гагцхүү сайн агент л дутуу байсан юм.

Мино Райола нэгэн ярилцлагадаа яагаад Златан түүнийг сонгосон талаар “Бид хоёр ажил хэрэгч бус хувцастай ресторанд уулзаж байсан. Златан надтай гэрээ байгуулсан шалтгаан гэвэл магадгүй би түүний хөгийн амьтан болохыг нь хэлсэн хамгийн анхны бөгөөд цорын ганц хүн байсан болохоор тэр байх. Бүгд л түүнд сайхан зүйлс хэлж байсан. Харин би түүнийг хөгжүүлэхийн тулд үнэнийг нь хэлсэн. Би түүн рүү хараад илүү сайжрахын төлөө зүтгэ гэж хэлсэн" гэжээ.

Златан ч гэсэн өөрийн намтар номондоо анх Райолатай уулзахад ямар сэтгэгдэл төрж байсан талаараа дурссан байдаг. Уг тэмдэглэлд “Мино доогуураа өнгө алгалсан “Nike”-ийн богино өмдтэй дээгүүрээ энгэрээ товчлоогүй хавай цамцтай байсан. Ихэнхи хөлбөмбөгийн агентууд сайхан хувцасладаг. Харин тэр тийм биш байсан. Бид ресторан орж суши захиалсан. Бид гурвуулхнаа байхад тэр долоог захиалсан. Би “Хэн энэ бүгдийг идэх юм бэ” гэж асуусан. Тэр хариуд нь "Битгий санаа зовоо" гэж хариулсан. Удалгүй надад Шевченко, Инзаги, Виери гэх мэт бусад довтлогчдын гоолын үзүүлэлтүүдийг харуулсан. Дараа нь миний үзүүлэлтийг үзүүлээд “21 тоглолтод 4 гоол оруулсан байна. Ийм үзүүлэлттэй байвал чамайг өөр баг, байгууллагуудад зарах боломжгүй” гэж хэлсэн. Тэр намайг маш ширүүн шүүмжилсэн.

Харин би түүн рүү хараад инээмсэглэн "Хэрэв би Шевченко шиг гоолын үзүүлэлттэй байсан бол ээж маань хүртэл давхар миний агентын ажлыг хийнэ. Тийм болохоор чи надад хэрэгтэй байна” гэж хэлсэн. Хариуд нь тэр маш чангаар инээд алдсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж