Дэлхийн хамгийн урт шилэн гүүр Вьетнамд нээгджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр Вьетнамд нээгджээ

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр Вьетнамд нээгджээ

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийв. Энэ нь Вьетнамын баруун хойд Сон-Ла мужид байрладаг бөгөөд 632 метрийн урттай. Үүнээс өмнөх дэлхийн хамгийн урт гүүр 526 метр байсан. Энэ нь Хятадын Гуандунд байжээ. Вьетнамын шилэн гүүрийг гиннесийн амжилтын номонд бүртгүүлэхээр албаныхан ирэх долоо хоногт нэхэмжлэлээ баталгаажуулна гэв.

Бах Лонг нэртэй уг гүүр нь Мок Чау арлын цэцэрлэгт хүрээлэн болон амралтын газрын ширэнгэн ойн дээгүүр 150 метрийн өндөрт дүүжлэгдэн байрласан. Хоёр оргилын эргэн тойронд байрлах толгой эргэм хадан хясаан дунд нь могой элбэгтэй аж. Гүүрний шалыг Францад үйлдвэрлэсэн хатууруулсан шилээр хийжээ. Энэ нь нэг дор 450 хүртэл хүний даацтай. Бах Лонг нь Вьетнамын гурав дахь шилэн гүүр аж.

Вьетнамд Covid-19-ийн улмаас хоёр жил орчим аялал жуулчлал хаалттай байсан тул энэхүү шинэ гүүрээр дамжуулан жуулчдыг татна гэж найдаж байна. Тус улс гуравдугаар сард олон улсын иргэдэд тогтоосон байсан хорио цээрийн дэглэмээ цуцалсан ба 13 орны иргэд 15 хоног хүртэл визгүй зорчих боломжтой болжээ. Түүнчлэн, энэ сарын 12-ны өдрөөс эхлээд Зүүн өмнөд Азийн спортын наадам Вьетнамд зохион байгуулагдах юм байна. Наадамд гадны улс орнуудын 10 мянга гаруй тамирчин, спортын ажилтнууд оролцоно.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж