"Украины сэргээн босголтын зардлыг Орос гаргах ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

"Украины сэргээн босголтын зардлыг Орос гаргах ёстой"

"Украины сэргээн босголтын зардлыг Орос гаргах ёстой"

Украины эдийн засгийн хөгжлийн хорооноос эдийн засгаа сэргээхийн тулд ямар зарчмууд баримтлахаа зарлажээ. Энэ тухай Украины парламентын хэвлэлийн алба мэдээлэв. Засгийн газар, Эдийн засгийн яам, тэргүүлэх мэргэжилтнүүд, бизнесийн холбоод хамтран Украины эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг боловсруулж буй. Уг төлөвлөгөөг төсөл болгон боловсруулахад төрийн байгууллагуудыг татан оролцуулахад бэлэн байна гэж мэдэгдэлдээ дурджээ.

Эдийн засгийг сэргээх үндсэн есөн төлөвлөгөө боловсруулаад байна. Нэн тэргүүнд Европын холбоо болон Их-7-ийн зах зээлд бүрэн нэвтрэхээр төлөвлөж байна. Энэ нь үйлдвэрлэгчдэд дэлхийн жижиглэн худалдааны сүлжээнд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэхэд туслана.

Хоёрдугаарт, Европын холбооны нэр дэвшигчийн статусаа авч, улмаар бүрэн эрхт гишүүнчлэлтэй болох. Ингэснээр Украин улс Европын холбооны бүтцийн санд нэвтрэх боломжтой болно.

Гуравдугаарт, эдийн засгийг зохицуулалт, либералчлалын зарчмаар байгуулна. Дөрөвдүгээрт, барууны орнууд руу чиглэсэн ложисктикийн замуудыг бий болгох юм байна. Энэ чиглэлээр аль хэдийнэ ажиллаад эхэлсэн гэж Украины “Babel” цахим хуудсанд мэдээлжээ. Эдийн засгийг сэргээх үндсэн төлөвлөгөөний тавдугаарт, түүхий эдийн экспортоос боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний борлуулалт руу шилжих орж байна.

Зургадугаарт, зэвсэг, цэргийн техник хэрэгслийг хөгжүүлэх, тэр дундаа цэргийн технологийг нэвтрүүлэхийг зорьжээ. Долдугаарт, хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болон цөмийн эрчим хүчээ хөгжүүлнэ.

Наймдугаарт, уур амьсгалын шинэчлэл хийнэ гэжээ. Энэ хүрээнд үйлдвэрүүдэд шинэ байгууламж барихдаа ногоон эдийн засгийн зарчмуудыг харгалзан үзэх юм. Хамгийн сүүлийн төлөвлөгөө нь Украины сэргээн босголтод дотоодын компани, үйлдвэрлэгчдээ түлхүү оролцуулна гэжээ. Тодруулбал, дотоодын компаниудаа 60 хувиас багагүй байхаар тооцоолж байна.

Украины Сангийн сайд Сергей Марченкогийн хэлснээр, сэргээн босголтын ажилд хэдэн зуун тэрбум доллар зарцуулагдана гэв. Энэ зардлыг голчлон Оросоос гаргах ёстой гэж тэрбээр онцоллоо. Одоогийн байдлаар Украины дэд бүтцэд учирсан хохирол нь цэргийн дэд бүтцийг тооцохгүйгээр 270 тэрбум болжээ. Харин ложистикийн дэд бүтцийн алдагдал ойролцоогоор 120 тэрбум доллар болж байна. Уг тоо баримт нь дөрөвдүгээр сарын дунд үеийн мэдээлэл юм.

Эх сурвалж: BABEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж