Ким Кардашиан улаан хивсний ёслолд шинэ найз залуутайгаа оролцов

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан улаан хивсний ёслолд шинэ найз залуутайгаа оролцов

Ким Кардашиан, Пит Дэвидсон нар эцэст нь шүтэн бишрэгчдийнхээ хүслийг гүйцэлдүүлж хамтдаа “Met Gala”-гийн улаан хивсний ёслолд оролцов. Ким өчигдөр орой болсон улаан хивсний ёслолд үсээ шаргал болгож, Мэрилин Монрогийн “Hello Mr.President” кинонд өмсөж байсан шиг даашинзийг өмсжээ. Хамгийн сонирхолтой нь Ким Кардашиан тус даашинздаа сайхан харагдахын тулд гурван долоо хоногийн хугацаанд 16 паунд хасаж чадсан байна.

Улаан хивсний ёслолын өмнө Цагаан ордонд болсон оройн  зоогт  мөн Ким найз залуу Пит Дэвидсөнтэй оролцсон байна. Хуучин нөхөр Канье нь инстаграмын хаягаа идэвхгүй болгуулснаас хойш нам гүм байгаа бол Ким шинэ амьдралаа эхлүүлж, сайхан амьдарч байна.

Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард, Ким  “Saturday Night Live” шоуны ангийг хөтөлснөөс сарын дараа болзож эхэлсэн гэж үздэг. Ким Канье хоёр гэр бүл болоод долоон жил болж байсан ч салсан юм.

Эх сурвалж:Daily Mail, Elle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж