Өмнөд Солонгосын инфляци 13 жилийн дээд түвшинд хүрчээ | News.MN

Өмнөд Солонгосын инфляци 13 жилийн дээд түвшинд хүрчээ

Өмнөд Солонгосын инфляци 13 жилийн дээд түвшинд хүрчээ

Өмнөд Солонгосын инфляци 13 жилийн дээд түвшинд хүрчээ

Өмнөд Солонгосын инфляци өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.8 хувь буюу 2008 оноос хойших дээд түвшинд хүрээд байна. ОХУ, Украины асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ өссөн, мөн эдийн засаг сэргэснээр эрэлт өссөн нь үнийн түвшин хурдтай нэмэгдэх гол шалтгаан болжээ. Мөн тээвэр, хүнс, ус ундаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ инфляци өсөхөд нөлөөлснийг статистик харуулж байна.

БНСУ-ын төв банкны инфляцийн зорилт 2 хувь бөгөөд сүүлийн 13 сарын турш зорилтот хэмжээнээс өндөр түвшинд хадгалагдаж буй аж. Тус банк 2021 оны наймдугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөж, цар тахлын үеийн мөнгөний хэт зөөлөн бодлогоо хумьж эхэлжээ. Гэхдээ ойрын хугацаанд өндөр инфляци үргэлжлэх төсөөлөлтэй байгааг мэдээлэв.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж