Оросын нефтийн импортын эсрэг хоригийг Герман дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Оросын нефтийн импортын эсрэг хоригийг Герман дэмжинэ

Оросын нефтийн импортын эсрэг хоригийг Герман дэмжинэ

Европын холбооноос гаргаж буй Оросын нефтийн импортын эсрэг хоригийг Герман улс дэмжихэд бэлэн байна гэж  хоёр сайд нь санал бодлоо илэрхийлэв. Европын холбооны албан тушаалтнууд энэ долоо хоногт хориг арга хэмжээний хамгийн сүүлийн шатыг танилцуулахаар бэлтгэж байна. Тиймээс Герман улсын сүүлийн хориг арга хэмжээний шатанд оролцоно гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь тус улсын канцлер Олаф Шольц Европын холбооны  хориг арга хэмжээнд болгоомжтой хандах хэрэгтэй ба нефтийн импортыг зогсоох нь аюултай гэж үзэж байсан. Эдийн засгийн сайд Роберт Хабек болон бизнесийг дэмжигч Чөлөөт ардчилсан намын сангийн сайд Кристиан Линднер  нар Европын холбооны хориг арга хэмжээг шууд дэмжинэ гэж мэдэгдсэн.

Чөлөөт ардчилсан намын сангийн сайд Кристиан Линднер  "Нүүрс, газрын тосны хувьд одоо Оросын импортоос татгалзах боломжтой. Мөн шатахууны үнэ өсөхийг үгүйсгэх аргагүй" гэж “WELT” сувагт ярьжээ.

Европын холбооны хоёр дипломат Украинд түрэмгийлэл гарснаас хойш ОХУ-д нийт зургаан төрлийн хориг арга хэмжээ авсан ба оны эцэс гэхэд нефтийн хоригийг бүрэн шийдвэрлэж, хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү хориг арга хэмжээнд Унгар, Словак зэрэг Оросын түүхий нефтиэс ихээхэн хамааралтай орнуудыг чөлөөлөх арга хэмжээг мөн авах юм байна. Мөн Европын холбооны албаны хүмүүс шатахууны төлбөрийг рублиэр төлөх Москвагийн шаардлагыг дагаж мөрдвөл одоо буй хориг арга хэмжээг улам чангатгана гэв.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж