Украины фронтоос сурвалжлага хийсэн сэтгүүлчид хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Украины фронтоос сурвалжлага хийсэн сэтгүүлчид хүндэтгэл үзүүлнэ

Украины фронтоос сурвалжлага хийсэн сэтгүүлчид хүндэтгэл үзүүлнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь бие даасан сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэл мэдээллийн үндсэн зарчмуудыг онцлон тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны арванхоёрдугаар сард ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын зөвлөмжийн дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхаглаж байв.

Энэ жил Европын холбоон дахь Нидерландын байнгын төлөөлөгчийн газар Украины фронтоос сурвалжлага хийсэн зоригт сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлнэ. Хүнд цаг үед найдвартай, бие даасан мэдээлэл олж авах нь хамгийн чухал гэдгийг тус улсын “Permanent representations” хуудас онцолжээ.

Тэгвэл ЮНЕСКО болон бүгд найрамдах Уругвай улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалаараа бага хурал зохион байгуулж байна. Уругвайн Пунта Дел Эсте хотноо тавдугаар сарын 2-5-ны хооронд уг хурал болно. “Дижитал бүслэлтийн дор сэтгүүл зүй” сэдвийн дор дижитал эрин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах боломж, хувийн нууцад үзүүлэх нөлөөлөл зэргийн талаар хэлэлцэнэ.

АНУ-ын Үндэсний хэвлэлийн клубээс мөн өнөөдөр дижитал арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээгээр өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөнд гарсан томоохон арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ. Мөн Украин, Мексик, Афганистан, Хятад зэрэг сэтгүүлчдийн хувьд аюултай газруудад онцгой анхаарал хандуулж ярилцах юм байна. Энэ хүрээнд өнгөрсөн намар Афганистанаас дүрвэж, Дубайд хэсэг амьдраад, одоо Мэрилэндэд суурьшаад буй Дарьяби гэх иргэн зочноор уригджээ. Дарьяби нь Афганистаны сурвалжлагч бөгөөд эсэргүүцлийн жагсаал сурвалжлах үеэрээ зодуулж, улмаар баривчлагдаж байжээ.

Эх сурвалж: PERMANENT REPRESENTATIONS, UNESCO, PRNEWSWIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж