Мишээл сити: Бүтээлч хүүхдүүдийн ачаар шувууд үүртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Бүтээлч хүүхдүүдийн ачаар шувууд үүртэй боллоо

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд дуут шувуудыг нутагшуулах зорилгоор зарласан шувууны үүр хийх уралдаанд 10-18 насны хүүхдүүдийн 70 гаруй бүтээл ирж шилдэг 8 үүрийг модонд өлгөлөө.

ХУД-ийн 18-р сургуулийн сурагчид хамгийн олон шувууны үүрийг ирүүлж, Глобал Удирдагч Их Сургууль/Global Leadership University/ оюутнууд өөрсдийн бүтээлээ бэлэглэсэн юм.

Манай улсад 400 гаруй нүүдлийн шувууд байдаг бөгөөд тэд ногоон байгууламж ихтэй, мод бут, сөөглөг ургамал элбэгтэй газар үүрээ засдаг. Гэвч хот суурин газар ногоон байгууламж муу хөгжиж байгалийн хуурай мөчир, өвс, ургамлын хүртээмж муугаас үүдэн шувууд үүрээ засах боломжгүй болсоор байна.

Тэгвэл Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хамтран  байгалийн цэвэр модоор, өнгө будаггүй зориулалтын дагуу хийсэн ХӨӨРХӨН үүрнүүдийг нас бие гүйцсэн бүдүүн моднуудад байршуулж өглөө.

Байгаль эх болон шувуудыг хайрлан хамгаалах, хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчноос хөндийрч танин мэдэхүйн болоод бүтээлч арга барилд суралцахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон юм.

Шувууд өндөг ангаахайгаа аюулгүй өсгөн бойжуулах, дулаан газар ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж хүүхдүүд шувуудын тухай танин мэдэж цаашлаад дуут шувуудыг нутагшуулах чухал үйл явдал болж өндөрлөлөө.

Мишээл Сити төслийн танилцуулга

Борлуулалтын алба: 7505-7788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж