Их Британиас Украинд 20 гаруй “Toyota Landcruiser” машин өгнө

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Их Британиас Украинд 20 гаруй “Toyota Landcruiser” машин өгнө

Их Британиас Украинд 20 гаруй “Toyota Landcruiser” машин өгнө

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр парламентын хурлын үеэр Украин түрэмгийллийн эсрэг маш сайн тэмцэж байгааг магтан, 300 сая фунт стирленгийн цэргийн тусламж илгээхээ мэдэгдэв.

Жонсон  "Дэлхийн хоёрдугаар дайны үед манай улс халдлагад өртөж байхдаа Украин шиг хэлэлцээ зохион байгуулсаар ирсэн. Британийн ард түмэн эв нэгдэл, шийдэмгий байдлыг харуулж чадсантай адил хамгийн хэцүү үед хамгийн сайн туслалцааг хүргэх болно" гэжээ.

Цэргийн тусламжийн 300 сая фунт стерлингийн багцад байлдааны электрон төхөөрөмж, зайны эсрэг батерейн радарын систем, “GPS” саатуулах төхөөрөмж, шөнийн харааны дуран зэрэг  багтана. Их Британи ойрын долоо хоногт Украины зүүн хэсгийн иргэний албан тушаалтныг хамгаалах, фронтын бүс нутгаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд туслах зорилгоор 20 гаруй  “Toyota Landcruiser 300” машин илгээх гэнэ. Энэ нь Украины Засгийн газрын хүсэлтийн дагуу илгээж буй тусламж аж.

Эх сурвалж: Sky News 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж