Хорт хавдарт ялагдаагүй эмэгтэй Гиннесийн амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Хорт хавдарт ялагдаагүй эмэгтэй Гиннесийн амжилт тогтоов

Хорт хавдарт ялагдаагүй эмэгтэй Гиннесийн амжилт тогтоов

Хорт хавдраас болж зүүн хөлөө алдсан эмэгтэй гүйлтийн спортоор хичээллэж эхэлснийхээ дараа өдөр бүр  дараалсан марафонд  оролцож, Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Жеки Хант-Броерсма гэх 46 настай эмэгтэй  нэгдүгээр сараас  хойш өдөр бүр таван цаг гаруй хугацаанд 26.2 миль гүйсэн байна.

Жеки Хант-Броерсма Бямба гаригт өөрийн 104 дэхь удаагийн марафон тэмцээнийг дуусгаснаар дээд амжилтыг тогтоожээ. Гэхдээ Гиннесийн номд  бичигдэж, баталгаажихын  тулд гурван сарын хугацаа хэрэгтэй гэж албаны хүн мэдээлэв. Тэрбээр сүүлийн марафоноо дуусгаад сэтгүүлчдэд "Маш гайхалтай мэдрэмжийг авч байна. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй эрч хүчийг мэдэрч байна" гэж ярьжээ.

Нидерландын эмч нар 2002 онд  түүнийг  ховор тохиолддог ясны хорт хавдар болох Ювингийн саркома гэх өвчнөөр өвчилсөн  гэж оношилжээ. Амийг нь аврахын тулд хоёр долоо хоногийн дотор зүүн хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон байна. Тухайн үед Жеки  дөнгөж 26 настай байсан.  Хагалгааны дараа түүний амьдрал маш хүнд санагдаж байсан ба олон нийтийн газар хиймэл хөлөө нуухын тулд том өмд өмсдөг байсан гэнэ. Гэхдээ 2016 онд гүйлтийн спортоор өдөр бүр бага багаар бэлдсэний эцэст дахин амьдрах шинэ урам зориг орсон гэж Жеки “BBC” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж