Израильд 600 палестин иргэнийг шүүх хуралгүйгээр удаан хорьж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Израильд 600 палестин иргэнийг шүүх хуралгүйгээр удаан хорьж байна

Израильд 600 палестин иргэнийг шүүх хуралгүйгээр удаан хорьж байна

Израиль улсад 600 орчим палестин иргэнийг ямар ч ял төлөвлөж, гэм бурууг нь шүүлгүйгээр баривчлан саатуулж байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Израилийн хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Уг байгууллага нь шоронгийн удирдлагуудаас тогтмол мэдээлэл цуглуулдаг.

Тодруулбал, одоогийн байдлаар нийт 604 хоригдол захиргааны журмаар хоригдож байна. Эдгээр хоригдол хэд хэдэн удаа эсэргүүцэл илэрхийлэн өлсгөлөн зарлаж, олонх нь эрүүл мэндийн асуудалтай тулгараад байна.

Захиргааны хоригдол гэдэг нь нууц нотлох баримтаар баривчлагдсан, өөрсдийгөө буруутгагдсаныг мэдээгүй, шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөх эрхгүй хүмүүсийг хэлдэг. Тэдний хорих ялыг зургаан сараар сунгаж явсаар ихэвчлэн олон жил баривчлагдсан байдаг. Энэ журам нь эрх баригчдад нотлох баримт цуглуулах хугацаа олгодог гэж үзнэ. Тэгвэл хүний эрхийн бүлгүүд үүнийг үгүйсгэсэн байр суурьтай байна. Захиргааны ял нэрийдлээр хоригдлуудыг хүчирхийлж, зохих процессыг гажуудуулдаг гэв.

Захиргааны хоригдлуудаас гадна 2441 палестин хүн цэргийн шүүхээр ял сонсоод эдэлж байна. Түүнчлэн, одоогоор байцаагдаж буй, яллагдагчаар татагдсан, шүүх хурлаа хүлээж буй дахин 1478 хүн байгаа аж.

Израильд хамгийн сүүлд 2016 онд өдий олон тооны захиргааны хоригдол саатуулагдаж байв. Тухайн үед палестинчуудын хууль бус сууринг өргөтгөх үеэр шархдаж, халдлагад өртсөн хэргүүд олон гарсан.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж