Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133.084 тн шатахууны нөөцтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Засгийн газрын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд шатахууны 45 хоногийн нөөцийг бүрдүүлж байгааг онцлов. Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:
-Засгийн газраас цар тахлын нөхцөл байдал, олон улсын хямралтай холбогдуулан шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсныг 45 хоног болгосон. Мөн УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуульд шатахууны үнэ багтсан. Энэ хүрээнд ОХУ-ын Роснефт компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллар буюу 25 хувиар хямдралтай үнээр худалдан авахаар тооцсон. Иймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн үг.
Дэлхийн зах зээлд АИ-92 автобензин болон дизель түлш 2021 онд 60-71.3 хувиар өссөн байна. Энэ нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт болохыг салбарын яамнаас мэдээлэв. Мөн энэ оны дөрвөн сарын байдлаар автобензиний үнэ 45-48 хувиар өсчээ. Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тонныг нь 1110 ам.доллараар худалдан авна гэж тооцвол литр нь 3330 төгрөгөөр зарагдах өртөг болох нь. Иймд УУХҮЯ-аас ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн үр дүнд нэг тонныг нь 840 ам.доллараар дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл худалдан авахаар болж байна. Мөн Засгийн газраас АИ-92 автобензиний гаалийн албан татварыг тэглэхээр болсон. Үр дүнд нь зах зээлд литр нь 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ92 автобензин үнэ литр нь 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрджээ.
Ингэснээр "Алт-2" үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Холбоотой мэдээ