463,458 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

463,458 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 179,458,333 төгрөгийн үнийн дүн бүхий 463,458 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +13.99%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +5.31%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +5.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -11.32%), "Талх чихэр" ХК (TCK -9.91%) болон "Ард Даатгал" ХК (AIC -5.54%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,878 ширхэг нэгж эрхийг 17,365,143 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 118 ширхэг үнэт цаас 11,685,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.63% хувиар буурч, 36,846.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,093,776,349,632 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж