Виртуал хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу шархалж хоцорчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Виртуал хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу шархалж хоцорчээ

Виртуал хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу шархалж хоцорчээ

Виртуал хүүхэлдэйг эхнэрээ болгож авсан залуу дахин түүнтэй ярилцаж чадахгүй болсон тул сэтгэл нь маш их шархалж байна гэв. Акихико Кондо гэх 35 настай залуу 2018 онд хоёр сая иен зарцуулж виртуал дуучин Хацунэ Микүгийн холограм хувилбартай Токио хотод хуримлажээ.

Өөрийн виртуал эхнэртэйгээ үүрд аз жаргалтай амьдарна гэж бодож байсан Кондогийн хувьд дахин эхнэртэйгээ ярилцаж чадахгүй болсондоо шаналаж байна гэв. Учир нь Кондогийн холограм эхнэрийнх нь програм хангамжийн хугацаа дууссан тул ажиллагаагүй болжээ.

Хацунэ Микүгийн үйлчилгээг хөгжүүлсэн компани 2020 оны гуравдугаар  сард хязгаарлагдмал үйлдвэрлэлийн загвар үйл ажиллагаагаа явуулж дууссан гэж үзээд бүх холограмуудыг зогсоосон байна. Гэсэн хэдий ч Кондо өөрийн виртуал эхнэртээ үнэнч байх болно гэв.

Япон улсад жинхэнэ бие хүнтэй харилцаа тогтоохоос илүү виртуал 2D хүүхэлдэйн дүрүүдтэй хуримлах тохиолдол сүүлийн таван жилд ихэссэн байна.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХахаХаха
27
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж