Хаяши Ёшимаса нар “Чингис хаан” нисэх буудлын гадна мод тарив

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Хаяши Ёшимаса нар “Чингис хаан” нисэх буудлын гадна мод тарив

Хаяши Ёшимаса нар “Чингис хаан” нисэх буудлын гадна мод тарив

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса 2022 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын гадна Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар мод тарилаа.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нь энэхүү нисэх буудлыг ашиглалтад оруулснаас хойш зочилж буй Япон Улсын анхны өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгч болж байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж