ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно | News.MN

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшсэн. Улмаар томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр явуулахад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм.

Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг өнөөдөр /2022.05.03/  10:00 цагт зохион байгуулахаар тогтжээ. 

Харин маргааш  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын болон  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондовын боловсрол:

  • 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч,
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.

ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн

  • Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй. 
  • 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
  • 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
  • 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна.

ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлантай дараах холбоосоор танилцах боломжтой. 

    –  С.Дондов 

    – Я.Цэлмэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2022-05-03 202.21.108.242

Huni erhin talaar yag yu hij bna?

Avatar

Buulgaajee 2022-05-03 192.82.87.170

Tatan buulgaajee eniig shal demii humuus shuu dee

Avatar

Зочин 2022-05-03 202.179.26.116

ХЭҮК ГЭЖ БАЙГУУЛАГА БАЙЛАА ГЭЭД Ч НЭМЭРГҮЙ… БАЙХГҮЙ ГЭЭД Ч ГАРЗГҮЙ ТУЛ ЗҮГЭЭР Л ТАТАН БУУЛГАЯ…. ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ

Avatar

ГАНЦ АСУУЛТ 2022-05-03 202.179.26.116

ХЭҮК ГЭЖ БАЙГУУЛАГА БАЙЛАА ГЭЭД Ч НЭМЭРГҮЙ БАЙХГҮЙ ГЭЭД Ч ГАРҮНҮЙ ТУЛ ЗҮГЭЭР Л ТАТАН БУУЛГАЯ…. ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ

Avatar

Зочин 2022-05-03 66.181.186.164

Ажил хийдэггүй газрыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Х.Ганбаатар 2022-05-03 202.179.24.211

эдийн засаг хүнд байхад хүний эрхийн комисст бас хоёр хүн нэмж яах гэсэн юм бэ?????, хямрал өнгөртөл хүлээвэл яасан юм бэ????
өмнөх 5 гишүүн нь яг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй л байгаа шүү дээ. Гадаадын төслөөр янз бүрийн судлагаа хийлгээд түүнигээ үдэслээд амьдралд нийцэхгүй юм яриад л байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж