Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшсэн. Улмаар томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр явуулахад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм.
Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг өнөөдөр /2022.05.03/ 10:00 цагт зохион байгуулахаар тогтжээ.
Харин маргааш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондовын боловсрол:
- 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
- 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч,
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.
ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн
- Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.
- 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
- 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
- 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна.
ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлантай дараах холбоосоор танилцах боломжтой.
– С.Дондов
– Я.Цэлмэн
Холбоотой мэдээ