АХБ: 2022 онд Азийн хөгжиж буй орнуудад инфляци өсөх тренд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

АХБ: 2022 онд Азийн хөгжиж буй орнуудад инфляци өсөх тренд үргэлжилнэ

АХБ: 2022 онд Азийн хөгжиж буй орнуудад инфляци өсөх тренд үргэлжилнэ

Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн дөрөвдүгээр сарын дугаарт Азийн хөгжиж буй улс орнуудад 2022 онд инфляци өсөх хандлага үргэлжилнэ гэж онцолжээ. Бүс нутгийн хэмжээгээр 2022 онд инфляци 3.7 хувьтай байхаар байна. Инфляци Кавказ, Төв Азийн бүсээс бусад бүс нутагт эрчимтэй өсөх хүлээлттэй байна. Инфляцийн өсөлтөд эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлөхөөр байгаа аж.

ОХУ-Украинд үүссэн нөхцөл байдал тус бүс нутгийн хувьд эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж буй бөгөөд энэ нь Кавказ, Төв Азийн бүс нутаг дахь улсууд болон Монгол Улсад илүү их нөлөө үзүүлэхээр байгааг тайланд мөн дурдсан байна. Хөгжиж буй Азийн улс орнуудын хувьд ДНБ-ий өсөлт 2021 онд 5.2 хувьтай байсан бол 2022 онд 5.3 хувьтай байх хэдий ч пандемик болон геополитикийн асуудлууд ДНБ-ий өсөлтийг хойш татах хүчин зүйл болохоор байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж