Кейт Миддлтоныг яагаад ирээдүйн хатнаар сонгосон бэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтоныг яагаад ирээдүйн хатнаар сонгосон бэ?

Кейт Миддлтоныг яагаад ирээдүйн хатнаар сонгосон бэ?

Их Британийн ханхүү Уильям ойрын хэдэн арван жилдээ хаан ширээнд суухгүй. Гэхдээ тэр эрт оройгүй Их Британийн хаан болох нь тодорхой. Тэгвэл ханхүү Уильям  эхнэр Кейт Миддлтоныг ирээдүйн хатан болоход тохирох хүн гэж хэрхэн сонгосон бэ? Ханхүү Уильямын хувьд Их Британийн хатан хаан II Элзибаета 75 жилийн өмнө нөхрөө хэрхэн сонгосон жишээг дагасан аж. Хааны гэр бүлийнхний намтрыг бичиж буй зохиолч Пенни Жунорын хэлснээр Кейтэд хунтайж Филипптэй төстэй зан чанарууд олон байдгын нэг нь ханиа маш их дэмждэг гэнэ. Кейт хэзээ ч ханхүү Харригийн дээр гарч, илүү олонд анзаарагдах хүсэлгүй байдаг ч өөрийн онцлогоо хадгалж чаддаг гэж тэрбээр дүгнэжээ.

Кэмбрижийн гүнгийн авхай Кейт үргэлж ханхүүг дэмжиж, ямар ч үед түшиг болж чаддаг нь түүнийг ирээдүйн Их Британийн хатнаар сонгогдоход нөлөөлсөн аж.

Ханхүү Уильям, Кейт нар дөрөвдүгээр сарын 29-нд хуримын 11 жилийн ойгоо тэмдэглэсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэд гурван хүүхдийн эцэг, эх болжээ.

19 настай Уильямын харааг Кейт оюутны загварын шоуны үеэр булааж чаджээ. Тухайн үед Уильям найзынхаа чихэнд Кейт халуухан харагдаж байна гэж шивнэсэн тухай сүүлд дотны анд Фергус Бойд дурсан ярьсан байна.

Queen Elizabeth II, Kate Middleton, Catherine Duchess of Cambridge, Prince William

Кейтийн эцэг эх, Майкл, Кэрол Миддлтон нар цахим төлөвлөлтийн бизнесийг амжилттай удирдсанаар саятан болж чадсан  жирийн бизнесмен гэр бүл. Кейт тэдний том охин болж төрсөн бөгөөд Пиппа гэх охин дүү, Жеймс гэх эрэгтэй дүүтэй. Тэрбээр Уильям шиг спортод дуртай нэгэн бөгөөд Сэнт-Эндрюсийн их сургуулийн хоёрдугаар курсэд байхдаа тэд үерхэж эхэлжээ. Тэд нэг сургуульд суралцдаг төдийгүй нэг гудамж, нэг байранд амьдардаг байсан нь хосуудыг улам ойртуулсан байв.

Нөгөө талд Уильям дөнгөж 14 настайгаасаа том цэнхэр нүд, гэмгүй царай, элсний өнгөтэй үсээрээ Их Британийн охидын шүтээн болсон байв. Уильям их сургуульд орох хүртлээ хэн нэгэнтэй урт хугацаанд үерхэж байгаагүй.

Prince Harry, Prince William

Кейт мэдээж Уильямыг мэддэг байсан бөгөөд их сургуулийн нэгдүгээр курстээ олон удаа таарч байжээ. Кейт ч их сургуулийнхаа ангийнхан дунд хамгийн царайлаг охин нь байжээ. Уильям түүнийг анзаарсан даруйдаа найзуудтайгаа хамт өглөөний цай уухыг урьж, спорт, цанын аялал, урлагийн түүхийн тухай төстэй сонирхлоо ярилцсан байна. Кейт ч Уильямын найзуудтай нийцтэй байсан бөгөөд Уильямыг урлагийн түүхийн ангиа газарзүйн чиглэлээр солих хүсэлтэй байгааг нь дэмжжээ. Ингэж явсаар нэг л өдөр загварын шоуны үеэр түүнд маш их татагдсанаа Уильям анзаарсан аж. Энэ цагаас хойш тэдний харилцаа жирийн найзаас илүү гүнзгийрч эхэлжээ. Тухайн үед Кейт дөрөвдүгээр курсийнхээ ахтай үерхэж байсан ч Уильям түүнийг өөртөө урвуулсан байна. Тэдний харилцааг 2003 оны зургадугаар сард Кейтийн 21 насны төрсөн өдрөөр гэр бүлийнхэн нь анзаарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: E ONLINE

ХуваалцахЖиргэх
Google PlusLinkedin
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж