Алцхеймертэй өвчтөнийг аппликейшнээр оношилж болно

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Алцхеймертэй өвчтөнийг аппликейшнээр оношилж болно

Алцхеймертэй өвчтөнийг аппликейшнээр оношилж болно

АНУ-ын Калифорниагийн их сургуулийн эрдэмтэд аппликейшнээр дамжуулан алцхеймертэй өвчтөнийг оношилдог болгов. Уг аппликейшн нь хүний нүдийг ойроос скайнердсанаар зөвхөн алцхеймераар тогтохгүй бусад мэдрэлийн өвчнийг ч оношлох боломжтой аж.

Аппликейшнийг царай танилтын системтэй ухаалаг утсанд суулгах ба хэт улаан туяаны камераар хүний хүүхэн хараа хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах юм байна.

Хэдийгээр нэмж сайжруулах зүйлс олон байгаа ч мэдрэл зүйн скрийнингийг зөвхөн лабораторийн нөхцөлд бус гэрийн нөхцөлд ч нэвтрүүлж ашиглах боломжтой болсон нь давуу тал юм. Энэ нь цаашдаа эрүүл мэндийн болзошгүй асуудлуудыг илрүүлэх, хянах судалгааны шинэ үүдийг нээж байна гэж судалгааг санаачилсан Колин Барри хэллээ.

Хүний хүүхэн хараа танин мэдэх, хэцүү даалгавар гүйцэтгэх, гэнэтийн дуу чимээ сонсох үед томордог юм байна. Тиймээс хүүхэн харааны диаметрийн өөрчлөлтийг хэмжсэнээр хариу урвалын тест гэж зүйл хийх боломжтой болно гэв.

“Optometry times” сэтгүүлд мэдээлснээр, хүүхэн харааны шинжилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж одоогийн нөхцөлд дутагдалтай байдаг аж. Эрдэмтэд ахмад настнуудад хэрэглэх дөхөм болгох үүднээс аппликейшнээ илүү хялбар хийхийг зорьсон гэлээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж