Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг дахин шүүмжилж, түүний шийдвэрүүдийг үр дүнгүй, бүтэлгүй гэж тодорхойлов. Мөн Байден 16 сарын хугацаанд АНУ-ын түүхэн дэх хамгийн муу таван ерөнхийлөгчийг нийлүүлснээс ч илүү их хохирол учруулсан гэж Трамп дахин мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Вашингтоны одоогийн засаг захиргааны чадваргүй байдал нь Украины хямралыг хурцатгахад хүргэсэн гэж мэдэгджээ.
Небраска мужийн Гринвуд хотод Ням гаригт болсон цуглаан дээр Трамп дэмжигчиддээ хандаж хэлэхдээ "Украины нөхцөл байдал "маш аюултай зүйл" бөгөөд "энэ нь дэлхийн дайн байж магадгүй" гэж анхааруулсан байна. Трамп АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг дахин шүүмжилж, түүний гүйцэтгэл, шийдвэрүүд ямар ч үр дүнгүй, бүтэлгүй гэж тодорхойлж, Байденыг түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч" гэжээ.
Трамп хэлэхдээ, Байден АНУ-ыг ичгэвтэр байдалд оруулж, дэлхийн удирдагчид, тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг хүндэтгэхээ больсон гол шалтгаан гэв.
Трампын хэлснээр, бусад ерөнхийлөгчид Байдены утасны дуудлагад хариу өгөхгүй байгаа гэжээ. Ерөнхийлөгч асан Байденыг "Танин мэдэхүйн шалгалт өгч, үр дүнг дэлхий даяар харуулах ёстой" гэж санал болгов.
Эх сурвалж: HINDUSTAN TIMES
Холбоотой мэдээ