ОХУ Хятадад юаниар нүүрс, нефтийн төлбөрөө хийх боломж олгов

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

ОХУ Хятадад юаниар нүүрс, нефтийн төлбөрөө хийх боломж олгов

ОХУ Хятадад юаниар нүүрс, нефтийн төлбөрөө хийх боломж олгов

Юаниар төлсөн Оросын нүүрс болон түүхий нефтийн эхний ачилт дөрөв, тавдугаар сард Хятадад ирэх юм. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын хямралтай цаг үеийг ашиглаж, ам.долларын олон улсын статус "эрсдэлтэй" гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч санхүүгийн шинжээч Альберт Сонг Хятадын мэдэгдэл АНУ-ын ам.доллар дэлхийн тэргүүлэх нөөц валют болох байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна. 

БНХАУ-ын нүүрс, коксын салбарт мэдээлэл, үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч “Fenwei Energy Information Service” компанийн мэдээлснээр гуравдугаар сард Хятадын хэд хэдэн компани Оросын нүүрсийг юаниар худалдаж авчээ.  Эхний ачилтыг дөрөвдүгээр  сард хийхээр болсон гэв.  Энэ нь барууны хориг арга хэмжээний дараах юаниар төлсөн Оросын бараа бүтээгдэхүүн Хятадад орж ирсэн анхны ачаа юм.

“Fenwei” Оросын ачааг аль өдөр ирэх ёстойг тодорхой мэдээлээгүй байна.

Хятадын худалдан авагчид нүүрснээс гадна юаниар Оросын түүхий нефтийг худалдан авчээ.  Анхны "ESPO" (Зүүн Сибирь Номхон Далайн) түүхий нефтийг тавдугаар сард нийлүүлнэ гэж Хятадын онлайн хэвлэл мэдээллийн “Cngold.org” сайтад нийтэлсэн тайлбарт дурджээ.

Иш татсан нийтлэлд мөн ам.доллараар худалдан авах хэрэгцээ дэлхий дахинаа багасна гэв.

"Орос улс ОХУ-ын газрын тос, байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр хүлээн авахаа зарласан нь АНУ болон Европын орнуудыг хориг арга хэмжээ авч буй байдлын эсрэг" гэж мэдэгдээд байсан.

Гэхдээ Хятад улсын мөнгөн тэмдэгтээр наймаа хийх боломжийг олгосон нь хоёр орны хамтын ажиллагааг харуулж байна. Ингэснээр барууны хориг болон АНУ-ын эсрэг бие даасан байдлаа бүрэн хадгалж байгаа юм.

Эх сурвалж: oilprice.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж