Уурхайчид: Хуульд заасан цалингаа авч, илүү цагаа үнэлүүлье

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Уурхайчид: Хуульд заасан цалингаа авч, илүү цагаа үнэлүүлье

Уурхайчид: Хуульд заасан цалингаа авч, илүү цагаа үнэлүүлье

Уул уурхайн салбарын ажилчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад өнөөдөр/2022.05.02/ шаардлага хүргүүллээ.


Уурхайчдын төлөөлөл:

-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй. Уурхайчдын ажлын цаг, цалин хөлс бодох аргачлал журам гаргахгүй байгаатай холбоотойгоор уурхайчид хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажиллах цагийг заасан байдаг. Энэ зүйл заалт бидэнд байхгүй болчихсон. Нэг ажилтан сард 168 цаг ажиллана гэж заагаад илүү ажилласан цагийг байхгүй болгосон журмыг компаниуд гаргаж эхэлсэн. Үүнийг зохицуулах ёстой журамд яамнаас хоёр хариулт өгөөд байна. Хуулийн хэлтэс нь баталсан гэх боловч сайд нь ямар ч журам батлаагүй гээд байдаг. Үүнийг нь ашиглаад компаниуд урт цагаар уул уурхайн хүнд хортой орчинд ажиллаж байна.

Нэг ажилтан 21-22 хоногт 168 цагийг гүйцээх ёстой. Уртын ээлжийн ажилтан 14 хоног л ажиллаж, 14 хоногт амрах ёстой гээд заачихсан байдаг. Энэ бол хатуу шүү гээд хуульчилж байхад 168 цаг ажиллах ёстой гээд байгаа нь мянга мянган уурхайчныг цалингаа авч чадахгүй нөхцөл байдалд хүргээд байна. Үүнийг шийдэж өгөөч гэж бид хүсч байна. Хуульд заасан цалингаа авч, илүү цагаа үнэлүүлье гэв.

Мөн тэд "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь өөрөө танилцуулж буй хуулин дээрээ долоо хоногт 40 цаг гэх заалтыг хасчихсан явна. Гурвалсан холбоо байгуулж журам гаргах гэж байгаа. Тэр хуулийн зүйл заалт дээрээ долоо хоногийн 40 цаг гэдэг зүйлийг ор тас хасчихсан яваа. Хэлтсийн дарга н.Алимаа нь уул уурхайн ажилчдын нөхцөл, хуулийн заалтыг мэдэхгүй юм шиг эсвэл гуйвуулж байгаа нь ажил олгогчдоос авлига, хээл хахууль авсан гэх хардлагыг төрүүлж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж