Афганистан даяар Ням гаригт хүмүүс “Eid” буюу баярын мөргөлөө тэмдэглэж байв. Гэвч олон сая афганчуудын хувьд энэ өдөр гэр бүлээ өлсгөхгүй байх хэмжээний хоол хүнс баярын ширээн дээр тавьж чадах үгүйг харуулсан.
НҮБ-ын мэдээлснээр Афганистаны иргэдийн 90 гаруй хувь нь хүнсний хомсдолд орсон байна.
Жинхэнэ нэрээ хуваалцахыг хүсээгүй Жамал бол лалын шашинтнуудын ариун Рамадан сар дуусч , “Eid” баярыг тэмдэглэж буй хүмүүсийн нэг юм. Өнгөрсөн наймдугаар сард талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улс хүмүүнлэгийн хүнд хямралд нэрвэгдээд байгаа ба 38 настай тэрбээр амьдралаа залгуулах гэж тэмцэж байна. Ойролцоох талх нарийн боовны дэлгүүрээс авсан хэдэн зүсэм талх нь Жамал болон түүний 17 гишүүнтэй гэр бүлийн оройн хоол юм. Тус талхнаас жижиг хэсгийг хадгалж мөргөлийн баяраар ширээн дээрээ тавьсан гэв.
Засгийн газрын доод түвшний албан тушаалтан асан Жамал Рамадан сарын ихэнх цагийг сэхри (арабаар сухор), үүрийн цайх, ифтар буюу үдшийн бүрийд мацаг барих хоол олохын тулд ажил хайж ихэнх цагийг өнгөрөөсөн байна. Рамадан бол Исламын хуанлийн хамгийн ариун сар бөгөөд лалын шашинтнууд үүр цайхаас үдшийн бүрий хүртэл мацаг барьдаг юм. Афганчуудын хувьд Талибан засгийн эрхийг авснаас хойш хүмүүнлэгийн асуудалтай хүчтэй нүүр тулж, өлсгөлөнгөөс болж өдөрт хэдэн зуун хүмүүсээ алдаж байна.
Холбоотой мэдээ