716,693 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

 716,693 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 310,582,030 төгрөгийн үнийн дүн бүхий 716,693 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 24 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.98%), "Хот девелопмент" ХК (SDT +7.14%) болон "Монгол Базальт" ХК (MBW +4.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -15.00%), "Оллоо" ХК (OLL -13.08%) болон "Тахь-ко" ХК (TAH -5.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,684 ширхэг нэгж эрхийг 31,664,856 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.61% хувиар буурч, 37,079.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,109,681,843,707 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж