Дэлхийн
алдарт брэнд болох Gucci “Guilty” нэртэй нэгэн шинэ сүрчиг худалдаанд гаргасан. Уг үнэртэн нь эмэгтэйчүүдийн дур
булаам, тачаангуй байдлыг улам тодотгож өгөх ба толь хэлбэрээр ашиглаж болох
гоёмсог савтайгаар худалдаанд гарчээ.
Мандарин,
ягаан чинжүү, тоор, голт борын цэцэг болон тарлан цэцгийн анхилам үнэрийг
шингээсэн энэхүү үнэртний зар сурталчилгааны нүүр царайгаар Холливуудын шинэ,
залуу жүжигчин Evan Rachel Wood сонгогдсон билээ.
Харин уг үнэртэнгийн зар сурталчилгааны шинэ трейлэр
гарчээ. Уг богино хэмжээний кино трейлэрийг Frank Miller найруулсан бөгөөд жүжигчин Rachel
Wood, Chris Evans нар тогложээ.
Н.Наран