Монголын оюутны спортын V их наадмын чөлөөт бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ны өдрүүдэд боллоо. “Аврагч" биеийн тамир, техник спорт хорооны зааланд болсон энэхүү тэмцээнд МУИС, ШУТИС, "Аварга", "Рояаль", ИЗОУИС, "Мон-Алтиус", ҮБТДС, ҮБХИС, ДХИС, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ХУИС, "Этүгэн", ОУЭЗБИС, "Мандах" зэрэг 17 их, дээд сургуулийн 97 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн тус бүр зургаан жинд өрсөлдөв.
Багийн нийлбэр дүнгээр Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС 231 оноогоор тэргүүлж, М.Хүрэлбаатар дасгалжуулагчтай "Их Засаг" 187 оноогоор удаалж, Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС 159 оноогоор гутгаар байрт оров.
Азийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Цогтгэрэл, Азийн дэд аварга Б.Хулан, Азийн аваргын хүрэл медальт Э.Батмагнай, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, Н.Загардулам нарын тамирчдыг цэрэг хүчний байгууллагад данстай, нийгмийн даатгал төлдөг гэх шалтгаанаар тэмцээнд оролцуулаагүй аж.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
- Э.Дөлөө (ҮБТДС)
- П.Эрдэнэ-Очир (Аварга)
- Р.Билгүүнтулга (Мон Алтиус), М.Мөнхжаргал (Рояаль)
65 кг:
- Э.Төгсжаргал (ҮБТДС)
- Б.Ууганбаяр (ИЗОУИС)
- Д.Төрбаяр (МУБИС), О.Түвшинжаргал (Рояаль)
74 кг:
- О.Сүлдхүү (ҮБТДС)
- Б.Сундуйжадамба (ИЗОУИС)
- С.Бямбабаяр (Аварга), Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)
86 кг:
- Ц.Лувсан-Адъяа (Аварга)
- Б.Идэрхангай (СЭЗИС)
- Э.Алтанбаяр (ИЗОУИС), Б.Баавар (ҮБХИС)
97 кг:
- Э.Уугангэрэл (Мон Алтиус)
- Ө.Шийрэв (ҮБТДС)
- Н.Баярбаатар (МУБИС), Б.Адъяасүрэн (ҮБХИС)
125 кг:
- Ц.Мөнхбаяр (ҮБТДС)
- М.Сумъяабазар (Аварга)
- Д.Бямба-Эрдэнэ (ҮБХИС), Г.Түвшинтөр (Мон Алтиус)
Эмэгтэйчүүдийн 50 кг:
- Б.Энхзул (ҮБХИС)
- Г.Оюундарь (ИЗОУИС)
- Ж.Золзаяа (МУБИС), Г.Саруулбуян (ҮБТДС)
53 кг:
- Ч.Отгонтуяа (ҮБТДС)
- Б.Энхцэцэг (ХУИС)
- А.Наранцацрал (Мон Алтиус), Б.Отгонтуяа (МУБИС)
57 кг:
- М.Дөлгөөн (ҮБТДС)
- Б.Марал (ИЗОУИС)
- Б.Дэлгэрмаа (Мон Алтиус), Э.Рэнцэнханд (МУБИС)
62 кг:
- Б.Хонгорзул (ИЗОУИС)
- М.Ренцэнханд (Рояаль)
- Б.Анударь (ОУЭЗБИС), Б.Лхам (МУБИС)
68 кг:
- Ө.Пүрэвсүрэн (ИЗОУИС)
- Т.Энхжин (Мон-Алтиус)
- Ц.Амгалан (ҮБХИС), А.Даваажаргал (ҮБТДС)
76 кг:
- Э.Даваанасан (ҮБХИС)
- Ө.Одбаг (Аварга)
- Б.Найдансүрэн (МУИС), Н.Тунгалаг (ҮБТДС)
Холбоотой мэдээ