С.Ганбаатарын үнэн нүүр царай

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарын үнэн нүүр царай

С.Ганбаатарын үнэн нүүр царай

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлаар УИХ өнгөрсөн Баасан гаригт таван  цаг гаруй хаалттай хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хүлээн аваагүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ хэвлэлийнхэнд ам нээж дээрх гишүүдийг авч үлдэхийг хамгийн ихээр дэмжсэн гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэрлэв. Тэрбээр "Жижиг тойргийг санхүүжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гишүүд энэ их мөнгийг олохын тулд  төр, төрийн өмчит компани, ЖДҮ сан, Хөгжлийн банкнаас хулгай хийж байна.  Гэтэл хулгай хийсэн гишүүд хуулийн хамгаалалтад орчхоод байна. Залуус үүнд бухимдаж байна. Энэ асуудлыг УИХ хаалттай хэлэлцээд авч үлдсэн нь зарчмын хувьд маш буруу. Энэ байдлаараа бид авлигаа дийлж чадахгүй, хөгжихгүй. Хуулийн байгууллага  оруулж ирсэн асуудлыг УИХ буюу ард түмний төлөөлөл дэмжих ёстой байтал тэгсэнгүй. Хэн нэгэн буруутай, буруугүй байж болно. Харин үүнийгээ ил тодоор ярих хэрэгтэй. Заавал хаалттай ярих шаардлагагүй. Хаалттай хэлэлцэхээр хэдэн биенээ өмгөөлөөд нэгэндээ хайр зарлаад байна. Нээлттэй яривал тэд тэгж чадахгүй.

Би мэдээлэл авахад гишүүдийг хамгийн их хамгаалсан хүн нь С.Ганбаатар гишүүн байсан шүү. Түүний хувьд өөрийгөө шударга улстөрч гэдэг ч түүний асуудал Хөгжлийн банкин дээр явж байгаа юм билээ.

Асуудал ийм л байна. Шударга дүр эсгэсэн Н.Алтанхуяг гишүүн хамгийн их сандарсан билээ.  Гишүүдтэй ярьж  лобби хийсэн. Тиймээс асуудлыг нээлттэй ярь" гэлээ.

Дашрамд дурдахад, Т.Доржханд гишүүний хувьд өнгөрсөн Пүрэв гаригт парламентын гишүүдэд урам хугарч, дургүй хүрч байгаагаа илэрхийлж, үр дүн гарахгүй бол парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага байхгүй гэж гишүүдийг хатуухан шүүмжилсэн удаатай. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж