Дэлхийн ойн аж ахуйн XV чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн ойн аж ахуйн XV чуулган эхэллээ

Дэлхийн ойн аж ахуйн XV чуулган эхэллээ

Дэлхийн ойн аж ахуйн XV чуулган өнөөдөр /2022.05.02/ эхэлж байна. Тодруулбал уг чуулган БНСУ-ын Сөүл хотод 2022 оны тавдугаар сарын 2-6-ны хооронд таван жил нэг удаа болдог аж.

Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ ажлын хэсгийн хамт, мөн хувийн хэвшлийг төлөөлж "УБТ гарден" мод үржүүлгийн компанийн хамт олон оролцож байна.

Тус арга хэмжээгээр:

  • Цөлжилт ба ойн хомсдолыг бууруулах,
  • Байгальд түшиглэсэн шийдэл,
  • Өөсөлтийг хангах ногоон чиг хандлага,
  • Ой ба эрүүл мэнд,
  • Ойн мэдээлэл ба мэдлэг
  • Ойн удирдлага ба зохицуулалт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 40 орчим хэлэлцүүлэг өрнөж, ойн салбарын дэвшилтэт технологи шинэ санаа шилдэг инноваци танилцуулах үзэсгэлэн болох юм байна.

Дэлхийн ойн чуулганы энэ удаагийн чуулганы зорилго нь ойг хамгаалахын зэрэгцээ ногоон, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгоход оршино. Нийт зургаан бүлэг асуудлыг чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хурлуудад цахимаар суух боломжийг доорхи линкээр орж бүртгүүлэн ашиглаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж