
Хөлбөмбөгийн шидтэнгүүдийн өлгий нутаг Бразилын ирээдүйтэй довтлогч төрөлх Сантос клубтэйгээ 5-н жилийн шинэ гэрээ байгуулснаар Прьемэр лигийн Челси Лондоны оролдлого бүтэлгүй боллоо. Энэ тухай Сантос клубын ерөнхийлөгч Луйс Алваро Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Өдгөө 18 настай довтлогч Цэнэхрүүдийн санал болгосон 20 сая еврогийн саналыг хүлээн авалгүй Сантос клубээс жилд 1.2 сая долларын цалин авахыг илүүд үзжээ. Тус хэвлэлийн хурлын үеэр Сантос клубын ерөнхийлөнч ноён Луйс Алваро ирэх 12-р сарын 1-ний дөрөөс эхлэн Нэймарыг өөрийн болгохын хүссэн багууд дор хаяж 45 сая евро төлөх шаардлагатай болж байгааг дуулгалаа. Шинээр байгуулсан 5 жилийн гэрээний нөхцөл ёсоор ийнхүү Неймарын үнэ өсөж багууд түүнтэй гэрээ хийхэд илүү мөнгө төлөх шаардалагтай болж ирлээ. Бразилын домогт одуудын адилаар хэзээ нэгэн цагт өсч яваа залуу од Нэймар хэзээ нэгэн цагт буурал тивийг зорих нь тодорхой, үүний сайн мэдэж байгаа Сантос клуб түүний үнийг өсгөн өөрсөддөө хэрэгтэй арга хэмжээг аваад байна.Нэймар да Силва Сантос Жуйнор энэ жил 18 настай юм. Тэрбээр 20 нас хүртлээ гэртээ үлдэхийг хүсэж байгаагаа удаа дараалан мэдэгдээд байгаа юм.
Score studio.