Калифорни сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ 100 хувь хангав

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Калифорни сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ 100 хувь хангав

Калифорни сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ 100 хувь хангав

АНУ-ын Калифорни муж өнгөрсөн Бямба гаригт эрчим хүчний хэрэглээгээ  анх удаа сэргээгдэх эх үүсвэрээс 100 хувь хангажээ. Мужийн эрчим хүчний хэрэглээний ихэнх хувийг 10 дугаар хурдны зам дагуу барьсан нарны зайн хураагуураар хангасан байна.

“Stagecoach” хөгжмийн наадамтай холбоотойгоор мужийн эрчим хүчний хэрэглээ Бямба гаригийн өдөр 14:25 цагт оргил үедээ 18,672 мегаватт хүрсэн байна.

Харин сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн нийт цахилгааны нөөц 37,172 мегаватт хүрсэн аж. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 101 хувь сэргээгдэх эх үүсвэрээс хангах боломж бүрдсэн гэж Калифорнийн хараат бус системийн оператораас мэдээлжээ.

Мужийн 18 мянган мегаватт эрчим хүчний хэрэглээний 12,391 мегаватт буюу 97 хувийг нарны зайн хураагуураас бүрдүүлжээ.

Калифорни муж нь 2045 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээр хангах 2018 оны хуулийн зохицуулалтдаа улам ойртсон баярт мэдээг мужийн захирагчийн Байгаль орчны ахлах зөвлөх Дан Жэкобсон жиргэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE DESERT SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж