Путин КГБ-ын дарга асанд эрх мэдлээ шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Путин КГБ-ын дарга асанд эрх мэдлээ шилжүүлнэ

Путин КГБ-ын дарга асанд эрх мэдлээ шилжүүлнэ

Путин хорт хавдрын хагалгаанд орох гэж байгаа тул дайны хяналтыг түр орхихоос өөр аргагүй болж магадгүй гэж эх сурвалж мэдэгдэв. Тиймээс тэрбээр Оросын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, КГБ-ын дарга асан Николай Патрушевт эрх мэдлээ хүлээлгэн өгнө гэсэн мэдээлэл байна.

Патрушев нь 70 настай бөгөөд дайны стратегит гол үүрэг гүйцэтгэж буй хүн гэж түүнийг үздэг. Мөн Киевийг неонацистуудаар дүүрсэн гэж Путинд итгүүлсэн хүн бол Патрушев гэдэг. Угтаа бол Үндсэн хуулийн дагуу эрх мэдлийг зөвхөн ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустинд шилжүүлэх ёстой аж. Гэвч өдгөө 56 настай Мишустин нь цэргийн болон нууц албаныхантай холбоо сүлбээгүй, нэр хүнд багатай албан тушаалтан юм.

Дээрх ер бусын баримтуудыг телеграм дахь “General SVR” суваг мэдээлжээ. Путиныг 18 сарын өмнө хэвлийн хорт хавдар, Паркинсоны өвчтэй гэж тус сувгаар мэдээлж байсан.

Путин энэ сарын 9-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баяраас өмнө хагалгаагаа хийлгэхгүй гэж хойшлуулсан тухай мэдээлэл байна. Хагалгааг дөрөвдүгээр сарын сүүлээр хийхээр төлөвлөж байсан гэв. Тэрбээр Украин даяар бүх нийтийг хамарсан томоохон дайн эхлүүлж, цэргийн насны эрчүүдийг олноор нь дайчилна гэсэн тушаал гаргасан тухай таамаг тархаад буй эгзэгтэй цаг үед дээрх мэдээллүүд ар араасаа гарав.

Ойрмогхон Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ биеийн байдал нь сайнгүй харагдаж байжээ. Тэрбээр сандал дээрээ бөгтийн сууж, ширээнээсээ барьсан байсан ба хөлөө товшилж харагдсан байна. Гараараа ширээнээс зуурах нь үл мэдэг салгалах хөдөлгөөнөө нуух гэсэн санаатай гэж эх сурвалж мэдээллээ. Путин дөрөвдүгээр сарын эхээр Беларусийн удирдагчтай мэндчилэхдээ мөн гар нь үл мэдэг чичирч буй нь дүрс бичлэгт үлдсэн. Энэ нь хорт хавдрын тухай цуу яриаг улам гааруулав.

Путины энэ мэт дүр зураг нь Герман улс Дэлхийн хоёрдугаар дайнд бүрэн ялагдал хүлээх үед Адольф Гитлерийн эрүүл мэнд муудаж байсантай ижил санагдаж байна гэж “Daily mail” онцоллоо.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХахаХаха
15
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж