ЭМЯ: Covid-19 өвчний хоногийн мэдээг мэдээлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Covid-19 өвчний хоногийн мэдээг мэдээлэхгүй

ЭМЯ: Covid-19 өвчний хоногийн мэдээг мэдээлэхгүй
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 өвчний нөхцөл байдлын хоногийн мэдээг тавдугаар сарын 1-нээс эхлэн салбар яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй гэнэ. Иргэд уг мэдээллийг 1313.mn сайтаас авах боломжтой аж.

Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлж байна. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах юм.

ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж