Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Лоурайдер гэж юу вэ?

Америкийн залуус өөрийгөө илэрхийлэх шинэ санааг 1950-иад оноос гаргаж эхэлсний нэг нь ер бусын авто машиныг сонирхох болсон явдал байлаа. Энэ талаар Мексикийн ядуу цагаачдын залуус болох чиканос бусдаас ялгаран автомашины шинэ стилийг гаргаж ирсэн байна. Түүнийг лоурайдер гэж нэрлэдэг. Чиканосууд хаягдсан машинуудыг ашиглан тэднийг ер бусын хурц өнгөөр будан чимэж, машины рессорыг өөрчлөн намсгаж байлаа. Эхлээд тэд 1930-аад оны “Шевроле” загварыг ашиглаж байлаа. Хожим энэ урлаг нь америкчуудын дунд улам алдартай болж, 1990-ээд оноос Америкийн баруун эргийн хип-хопчидын хотын соёлын салшгүй хэсэг болсон юм. Машиныг намсгах буюу өндөр болгож болох ба суудлуудыг тус тусд нь өөрчилж болдог. Жолооч нар нь машинаа автомат гар удирдлагаар жолоодож болно.

Өнөөгийн лоурайдерүүд шинэ бүтээлээ гол төлөв өнгөрсөн зууны 1950-иад оны машинуудаар хийдэг ба тэр нь бараг үнэгүй ажил юм. Ядуу хүмүүст шинээр машин сэргээх нь ихээхэн бага зардалтай учир энэ урлаг ядуусын дунд улам ч эрчимтэй хөгжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж