Кремлиэс Молдав руу довтлох шийдвэр гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Кремлиэс Молдав руу довтлох шийдвэр гаргасан уу?

Кремлиэс Молдав руу довтлох шийдвэр гаргасан уу?

Оросын удирдагчид Молдав руу довтлох нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан тухай “Ukrinform” хуудас мэдээллээ. Энэ нь бүс нутагт Донбассын түүхийг давтах вий гэсэн болгоомжлол төрүүлэв. Үүний зэрэгцээ Молдавын нийслэл Кишинев хотод эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун дэгдээд байна.

Украины тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр, 3250 цэргийн бүрэлдэхүүнтэй арми ойрын үед халдлага хийхээр төлөвлөж буйг илтгэх олон хүчин зүйл байна гэлээ. Тирасполийн нисэх онгоцны буудал дээр дэлбэрэлт болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Эндээс үзвэл тодорхой үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Оросууд Кремлиэс "Ил-76" онгоц болон нисдэг тэрэгнүүдээ хөөргөхөөр төлөвлөж байж болзошгүй аж.

Оросын арми Одессагийн бүс нутагт Украины агаарын хүчнээс өөрсдийгөө хамгаалах хангалттай хүчин чадал байхгүй гэж барууныхан таамаглаж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдал барууны тагнуулын үнэлгээтэй дүйцэхгүй байна гэв. Оросууд Молдав руу довтлох гэж байгаа нөхцөлд цэрэг, зэвсгээ шилжүүлэхийн тулд корридор гаргах шаардлагатай болно гэдгийг мөн  “Ukrinform” хуудас мэдээллээ.

Довтолгооны өдрийг Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-н байж болзошгүй гэв. Энэ өдөр Владимир Путин Приднестровийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө зарлаж магадгүй юм. Хэрвээ тагнуулын таамаг үнэн болвол Молдав зүгээс Украины эсрэг шинэ фронт нээгдэнэ гэсэн үг.

Их Британийн батлан хамгаалахын шинжээчид үүн дээр гурван таамаглал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, Украины хүчний зарим хэсгийг баруун өмнөд жигүүр рүү татах. Хоёрдугаарт, Молдавын засгийн газрын Европыг дэмжсэн бодлогыг үгүйсгэх. Гуравдугаарт, барууныхныг айлгаж, Балканы хойгт тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж таамаглажээ.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж