Сери А: Интер Милан уу, АС Милан уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Сери А: Интер Милан уу, АС Милан уу?

Сери А: Интер Милан уу, АС Милан уу?

Сери А лигийн аваргын төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ. 35 дугаар тойргийн дараах байдлаар АС Милан 77 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол тэдний 75 оноотой Интер Милан удаалж байна. Угтаа Интер Миланд хүснэгтийг тэргүүлэх сайхан боломж гарч ирсэн ч тэд 34 дүгээр тойрогт Болонья багийн талбайд хожигдож, бүтэлгүйтсэн.

Лиг дуусахад гуравхан тойрог үлдлээ.

Болонья багийн дасгалжуулагч Синиса Михайлович хорт хавдрын эмчилгээний улмаас сүүлийн хэдэн тойрог багаа дасгалжуулахгүй байгаа бөгөөд Интертэй хийсэн тоглолтод багийн туслах дасгалжуулагч Эмилио Де Лео багаа удирдсан аж.

Тоглолтын дараа сэтгүүлчдэд Эмилио Де Лео ярихдаа:

-Синиса Михайлович багийнхандаа баяр хүргэсэн. Энэ үр дүн багт ямар их хэрэгтэй байсан болохыг тайлбарласан. Бидний талаар, энэ тоглолтод манай багийнхан ямар хандлагатай тоглох талаар бусад хүмүүсийн дэвшүүлсэн таамаглал бидэнд таалагдаагүй. Тиймээс дасгалжуулагч маань энэ тоглолтод мэргэжлийн бус байдал үзүүлэхийг хүсээгүй. Үүнийг хэн ч хэлэлцэж зүрхлэх ёсгүй. Тоглолтын өмнө бид нэг нэгэндээ багийн дасгалжуулагчаа баярлуулья, түүний төлөө тоглоё гэж ярилцсан. Тоглолтын төгсгөлд тэрбээр  залуусынхаа үзүүлсэн тоглолтод маш их баярласан.

Болонья багийн хувьд 35 тойргийн дараагаар 43 оноотой хүснэгтийн 13 дугаар байрт бичигдэж явна.

Энэ жилийн Сери А лигийн аваргын өрсөлдөөний талаар олны танил эрхмүүд дараах зүйлсийг ярьжээ.

АС Миланы дасгалжуулагч асан Карло Анчелотти:

-Би одоогоор Ла лигт ажиллаж байна. Гэхдээ Италийн хөлбөмбөгийг ажигласан хэвээрээ. Россонеричууд өнгөрсөн тойрогт Лацио эсрэг чухал хожил авсан. Нэгдүгээр байрт бичигдэхийн төлөөх гайхалтай тулаан болно. Бид иймэрхүү төрлийн өрсөлдөөнийг нэг хэсэгтээ л хараагүй ээ. Үнэнийн хэлэхэд, би АС Миланыг лигийн аварга болоосой гэж хүсч байна.

АС Милан болон Интер багуудад тоглож явсан Кассано:

-Хэрэв Милан Сери А-д түрүүлбэл яг л Лэйстер Сити лигтээ түрүүлсэн шиг гайхалтай үйл явдал болно. Олон хүмүүс, бооцооны газрууд Миланыг лигтээ 4-5 дугаар байрт орно гэж таамаглаж байсан. Гэсэн хэдий ч тэд одоо хүснэгтийг тэргүүлж байна. Паоло Малдини өмнөх ярилцлагадаа үнэн зүйл хэлсэн. Милан сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр удаа түрүүлсэн. Тиймээс Лэйстер шиг биш байх болно. Гэхдээ л үүнтэй төстэй байна. Миланы тоглогчдыг хар л даа. Тэднийг харахад лигийн аварга болохоор хэмжээнд харагдахгүй байна. Дасгалжуулагч Пиоли маш гайхалтай ажиллаж байна. Би Милан хотын хоёр баг лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаад их баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж