Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй шилдэг жүдочид Монголд ирлээ | News.MN

Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй шилдэг жүдочид Монголд ирлээ

Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй шилдэг жүдочид Монголд ирлээ

Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй шилдэг жүдочид Монголд ирлээ

Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болох Франц болон Өмнөд Солонгосын тамирчид өчигдөр/2022.05.01/ хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотод ирлээ.

Францын багийн бүрэлдэхүүнд олимпийн гурван алт, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай Тедди Ринер ирсэн нь онцлог байлаа. Өдгөө 33 настай түүний хувьд Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа.

Харин Өмнөд Солонгосоос дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпийн мөнгө, хүрэл медальт Ан Баул хүрэлцэн ирлээ. Ринертэй харьцуулахад Ан Баул олимпоос хойш харьцангуй идэвхитэй тэмцээн уралдаанд оролцож байгаа. Өдгөө 28 настай тэрбээр энэ оны эхэнд Португалийн Гранд Пригээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Өмнөд Солонгосын баг тамирчид тавдугаар сарын 13-ныг хүртэл Монголд хамтарсан бэлтгэл хийх гэнэ.

Зургадугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Их дуулга болно. "Степпе арена"-д болох энэхүү тэмцээнд одоогоор Чили, Кыргызстан, Португаль зэрэг улсын тамирчид мэдүүлгээ илгээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-02 43.242.242.59

Хамтарсан бэлтэгл бол тамирчдад арга барилаа өөрчлөх өрсөлдөгч нараа судлах том боломж юм. Жудогийн 2 том гүрний тамирчид манайд ирж бэлтгэл хийнэ гэдэг чинь манай улсын жудогийн хөгжлийг хүлээн зөвшөөрч байгаа шинж юм. Бэлтгэл нь үр дүнтэй сайхан болоосой билээ. Монгол улс бол жудо хөгжсөн дэлхийн шилдэг 8 орны нэг мөн гэж сая дэлхийн том судалгааны байгууллага үнэлсэн. Хүүхэд залуучууд бэлтгэлийг нь очиж үзэх хэрэгтэй

Avatar

Irgen 2022-05-02 192.82.70.210

Eruul saihan orchind beltgel hiih n tom olzdoo

Avatar

зочин 2022-05-02 66.181.166.196

Эд ирлээ гээд манай дэвжээ арчигчид өргөс авчихсан юм шиг сайжирчих юм байх даа, дэмий хоосон мөрөөдөл

Avatar

Мөнхжаргал 2022-05-02 192.82.77.220

Биднээс суралцах гэж ирж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж