Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

 2022 оны тавдугаар сарын 1-ний 20 цагаас 2-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр дөрвөн градус хүйтнээс нэг градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж