СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд шийдэнд төсөөллөөрөө тоглож байна | News.MN

СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд шийдэнд төсөөллөөрөө тоглож байна

СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд шийдэнд төсөөллөөрөө тоглож байна

СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд шийдэнд төсөөллөөрөө тоглож байна

Сагсны кольцогүй шийдэнд хүүхдүүд хоорондоо “нэг оноо” орууллаа гэсээр бөмбөг зална. Тэд ийнхүү төсөөллөөрөө тоглож байв. 16 настай А.Энхтүвшин “Сагс тоглох шийд байхгүй учраас заримдаа найзуудтайгаа төсөөлж сагс тоглоно.

Кольцогүй шийд рүү бөмбөг оруулж байгаа юм шиг  хий шидэх нь балай санагддаг. Шийдний кольцог хураагаад удаж байна. Буцааж өгөөгүй. Хорооноос асуухаар заавал дүүргийн Засаг даргын Тамгын газрын зөвшөөрлөөр шийдэнд кольцо хийлгэнэ гэдэг юм билээ. Заал авъя гэхээр ачаалалтай бараг л олддоггүй. Сургуулийнхаа зааланд тоглох гэхээр 30 минут болоод манаач нар хөөдөг. Гадаа сагс тоглох гэхээр зөвхөн манай гэрийн сагсны талбай ч биш бүх газарт адилхан  хураасан, буцааж хийгээгүй байдаг" гэлээ.

Түүний хувьд хөл хорио тогтоож, шийднийх нь кольцог хураахаас өмнө сагс тоглох дуртай байсан ч одоо турник, хичээл хоёроос өөр сонголтгүй болсноо хэлж байсан юм. Тиймдээ ч чөлөөт цагаа ихэвчлэн гэртээ өнгөрөөх болсон гэнэ. Өмнө нь сагсны талбайд ихэнх цагаа өнгөрөөдөг хобби нь байсан аж. Тэр найзтайгаа кольцо мөрөөдсөөр хэсэг тоглож байгаад бөмбөгөө барьсаар цааш явлаа.

Ойролцоо нь тоглоомын талбайд турник дээр хөвгүүд нэгийгээ хэр тэвчээр заахыг нь хүлээх шиг харж зогсоно. Уйдсан зарим нь сагсны бөмбөгөө залж гүйх. Турник дээр дугаарласан хөвгүүд сагсны талбай нь кольцогүй учраас турникээс өөр сонголтгүй болсон нь энэ.

 Б.Нямдорж сагс тоглох дуртай ч шийднийх нь кольцог авснаас хойш түүнд турник л үлджээ.


Турникээс зүүгдэж эргэлдэж байгаад уйдсан бололтой бусдыгаа тоглохыг харж байсан 16 настай  Б.Нямдорж “Сагсны талбай байсан ч шийд  кольцогүй болохоор турникээс өөр тоглох зүйл алга. Өмнө нь турник дээр гарч чаддаггүй байсан. Шийдний кольцог авснаас хойш турникээс өөр сонголтгүй болсон, одоо тоглож сурч байна. Ойрхон байдаг сагсны шийдтэй талбай хаалттай болохоор тоглож чадахгүй байна.

Уг нь нийтийн тоглоомын талбай мөртлөө цоожтой байхыг нь харахаар хэн нэгний хувийн өмч шиг санагддаг. Сагс тоглоё гэвэл заал авдаг. Гэхдээ олдох нь ховор. Заал олдохгүй, шийд байхгүй үед чөлөөт цагаараа турникт лөнжиж байна. Цаг агаар дулаарч байхад шийдний кольцог буцааж тогтоож өгөөч ээ гэж гуймаар байна. Манай найзууд ч бас  шийдгүй, сагсны талбай цоожтой гээд бүр өөр дүүрэг рүү явж тоглодог” гэсэн юм.

Түүний хэлснээр Covid-19 халдвар, хөл хорионоос өмнө сагсны талбай элбэг байсан бол одоо гарын арван хуруунд ч хүрэхгүй цөөрсөн гэнэ. Энэхүү тоглоомын талбай  нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны харьяа, есдүгээр байрны ойролцоох аж.

БЗД-ийн 18 дугаар хороо, сагсны талбайг даавуугаар ороож, орохыг хоригложээ. 


Зарим хүүхдүүдийн хувьд гэрийнх нь ойролцоо сагсны талбай шийдгүй болохоор дүүрэг дамжин тоглох нь цөөнгүй. Гэвч зарим дүүрэг сагсны шийдтэй ч хүүхдүүд нь харамлаад тоглуулахгүй хөөх зэрэг асуудал ч гардаг гэнэ. Энэ тухай 13 настай О.Оргил ярихдаа “Өөр дүүрэгт тоглохоор тухайн хотхоны хүүхдүүд нь шийдээ харамлаж хөөх, маргах тохиолдол гардаг.

Манайх “Эмералд Резиденс” хотхонд байдаг ч шийд нь кольцогүй болохоор Баянмонгол хороололд байрлах шинэ сагсны шийдэн дээр очихоор хүүхдүүд нь хамт сагс тоглодоггүй. “Манай шийд” гээд өмчлөх хандлагатай байдаг” гэлээ.

Мөн түүний найз 14 настай О.Тэмүүлэн “Гэрээсээ гарлаа гэхэд сагс тоглодог. Тоглоомын талбайд сагс тоглохоос өөр хийх зүйл байхгүй шүү дээ. Гэтэл шийдний кольцог нь авчхаар хий бөмбөг шидэх нь утгагүй. Заал авахын тулд гурав хоногийн өмнөөс  л захихгүй бол олдохгүй. Тиймээс PC тоглодог” гэсэн юм.

Хуучны есөн давхар бүхий орон сууцны хороолол дундуур хэтрүүлбэл тав алхахгүй газарт л 2-3 тоглоомын талбай, сагсны шийд бий. Гэвч бүгд л шийднийх нь кольцо байхгүй, зарим нь бүр цоожлоод удсан бололтой харагдана. Тус хорооны байрны сагсны тоглоомын талбай гэхэд л даавуугаар ороож, сагсны талбай хогондоо дарагдсан байдалтай дүр зураг ч угтав. Хорооноос мэдээлснээр сагсны шийдийг ойрын хугацаанд эргүүлэн тогтоохоор төлөвлөжээ.

                   ТОГЛООМЫН ТАЛБАЙД ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Л.МӨНХЖАРГАЛ:

-Сагсны шийдүүдийг нэгдсэн журмаар нээхээр төлөвлөж байна. Дулааны улирал эхэлж байгаа учраас тав юм уу зургадугаар сард багтааж  нээх болов уу. Шийдний кольцог авснаас гадна эвдрэлтэй байгаа тул засварлах ажил.  Мөн  иргэдийн гомдолтой холбоотой асуудлууд бий. Жишээ нь 10 дугаар байрны тоглоомын талбай шийдгүй. Төмөр хашаа нь дуу чимээтэй, хүүхдүүд оройн цагаар амардаггүй асуудал гардаг. Иймд иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангах нь бидний үүрэг байгаа.

Хэрэв  тоглоомын талбайд шийдний кольцог эргүүлэн тогтоож эхэлбэл цагийн хуваарь тогтооно. Эцсийн шийдвэр гараагүй ч тодорхой хэмжээгээр хязгаарлалт тогтоохгүй бол иргэдээс гомдол тасрахгүй. Одоогоор цагийн хуваарийг тогтоогоогүй, иргэдийн саналыг авна. Ер нь тоглоомын талбайг хяналттай байлгахгүй бол болохгүй. Үүнийг СӨХ-ууд хариуцна гэлээ.

Мөн зарим албаны хүмүүсийн мэдээлснээр шийдний кольцо эвдэрсэн дахин солих  тохиолдолд хороо болон СӨХ хариуцдаггүй гэнэ. Нэг үгээр хэлбэл, хариуцах эзэн байдаггүй бололтой.

Бүх тоглоомын талбай шийдгүй, кольцогүй гэвэл өрөөсгөл. Нийтлэг ийм дур зураглал байгаа ч цөөн сагсны талбай бий. Гэхдээ хөл хөдөлгөөн ихтэй. Цайз 16 дугаар хороолол, Монель зэрэг олон буудлын зайтай газраас хүүхэд залуус ирж тоглодог газар нь тэдний нэрлэдгээр “дөрөвдүгээр байрны сагсны шийд”  буюу БЗД-ийн 18 дугаар хорооны дөрөвдүгээр байр юм.

Гэр нь Цайз 16 дугаар хорооллын орчимд байдаг Я.Сүхбат хэлэхдээ “Ойр газарт сагс тоглох гэж явсаар  байгаад энд ирлээ. Эндээс өөр ойрхон газарт сонголт байхгүй юм байна. Ер нь сагс тоглохын тулд автобусаар нэг цаг орчим явж энд ирдэг. Хоёр цаг орчим тоглоод л буцаад түгжирнэ дээ. Одоо Covid-19 халдвар намжсан, хүмүүс бараг л амны хаалтгүй явж байхад шийдний кольцогоо буцааж хиймээр байна. Хангалттай хугацаа өнгөрлөө. Гадуур нийтлэг сагсны шийд кольцо алга. Заал авъя гэхэд ачаалалтай, олдохоос олдохгүй нь их юм” гэлээ.

Монельд амьдардаг ч чөлөөт цагаараа тэнд очиж сагс тоглодог Б.Жигжидсүрэн  хэлэхдээ “Хичээлээ тараад хоёр цаг орчим сагс тоглоод л харьдаг. Гэр хороололд сагс тоглох хэцүү. Шийд нь кольцотой ч хогийн цэгтэй ойр, аль эсвэл тоос шороо бужигнаад хүүхэд залуус бараг л тоглодоггүй” гэсэн юм.

Хүүхэд залуусын хувьд заал авлаа гэхэд нэг цаг нь багадаа 80-100 мянган төгрөг хүртэл төгрөгөөр түрээсэлж тоглодог байна. Гэвч шийдний кольцог авснаас хойш заал эрэлттэй болж олдохоосоо олдохгүй нь их болсныг хүүхэд залуус хэлж байсан юм.

Тэдний хувьд урин дулааны цагт зааланд бөмбөг шидэхээс илүү гадаа тоглохыг илүүд үзэж байв. Харамсалтай нь шийдгүй сагсны талбай, турникээс өөр сонголт алга.

Covid-19 халдвар эрчээ авсан хөл хорио, хязгаарлалт тогтоосон хугацаанд тоглоомын талбайг халдвар тархах эрсдэлтэй орчин гэж үзэж байв. Энэ ч үүднээс сагсны талбайг  олон хүн нэг дор бөөгнөрөх эрсдэлтэй гэж холбогдох албаны хүмүүс үзсэнээр гогцоог хурааснаас хойш хоёр жилийг тойрч байна. Харин хүүхэд залуус хэдий болтол  кольцогоо үгүйлж төсөөлөлдөө сагс тоглосоор байх вэ?

 

Гэрэл зургийг Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-02 202.21.109.98

Чимээ гаргаад иргэдийн тав тух алдагддаг.

Avatar

Зочин 2022-05-02 43.242.242.59

харамсалтай байна. залуучууд гудамжинд сагс тоглосоор байгаад 3х3 төрөлд Монголчууд дэхийн аварга болсон. Ирээдүйтэй сайн тамирчид гэрийнхээ гадаа байдаг сагсны шийд дээр л анхлан суралцагч болж тодордог

Avatar

Zaluu 2022-05-02 66.181.161.107

Хариуцаад байгаа хар малнууд нь ажилаа хийгээч бараг 3 жил сагс тоголсонгүй бүх сагсны талбай нь цоожтой. Ядаж онгойлгож өг. Өөрсдөө засаад авчихна. Муу дээр суусан шуналын микробууд

Avatar

Зочин 2022-05-02 202.126.88.162

Цагдаа нар хураагаад авсан. Аль хэдийн зараад өдрийн хоол болгоо биз. Хураасан юмаа завшихдаа гаргууд улс. Буцаагаад хийх гэхээр байхгүй болчихсон, шинийг авах төсөв байхгүй ацан шалаанд ш****н байгаа

Avatar

Иргэн 2022-05-02 192.82.74.235

Монгол улс эмгэнэлтэй улс юм аа . Хүүхдүүд тоглох газаргүй, сургууль цэцэрлэг , эмнэлэггүй . Харин авилгалд идэгдсэн хууль шүүх цагдаа хүчний газрууд гял цал байшин амархан босгоод суучих юм . Уул нь цагдаа нар нь иргэдээ хамгаалаад эргүүлд явдаггүй , оффист сууцгааж байдаг . Бас сар бүр өндөр цалин авдаг тамирчдаас , шүүхийнхнээс цалинг нь хасч хүүхдүүддээ зарцуулья.

Avatar

Зочин 2022-05-02 66.181.161.94

Оройн 10 цаг хүртэл тоглуулаад хязгаарладаг баймаар байна.Сүртэй төсөв мөнгө гарахгүйдээ.Зун бол хүүхэд залууст сагсны талбай маш чухал шүү.Нийгмийн ёс зүйд ч их хэрэгтэй

Avatar

ХАХАХА 2022-05-02 192.82.67.45

НӨГӨӨ ИКС -ЭЭ ОДОО БОЛТОЛ ОЛООГҮЙ БАЙГАА ЮМ УУ ГЭДЭГ ШИГ НАМАЙГ ТӨРӨХӨД Л ИЙМ БАЙСАН ИРЭЭДҮЙД Ч ИЙМ БАЙХ БОЛНО ХАХАХА

Avatar

Зочин 2022-05-02 202.126.88.162

У – г нь олсон гэсэн шүү, баянгол дүүргээс кккк

Avatar

Зочин 2022-05-02 192.82.73.140

tusuuluh zugeer

Avatar

зочин 2022-05-02 202.70.46.20

Нэгдсэн байдлаар нээнэ чих шиг. Тэрнийг нь хүлээгээд хүүхдүүд тоглохгүй гаднаас нь хараад байжаахын гэнэ

Avatar

Зочин 2022-05-02 192.82.89.44

SUH ajilah heregtei, irged mungo tuluud, niitiin talbaig saijruulaad. neeh, haah tsagiig tavih heregtei tehgui bol shunjin toglood, hun untuulahgui, esvel arhichid tsuglaard

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж