Favre багтайгаа эргэн нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Favre багтайгаа эргэн нэгдлээ

Сүпэр Боулд азгүйтэж ялагдал хүлээсэн Миннесота Вайкингс багийн куартербакь Братт Фаар багийнхныхаа бэлтгэлийн талбайд нэгдлээ. Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн шилдэг куартербакуудын нэг 20 дох жилдээ тоглохоор шийдсэн гэсэн үг биш юм байна. Лхагва гарагт Үндэсний хөлбөмбөгийн лигийн Миннесота Вайкингс багийн бэлтгэлийн талбайд 3 удаагийн үнэцэнэтэй тоглогчийн шагналт Брэтт Фаар гарч ирэн багийнхныхаа хамтаар бэлтгэл хийжээ. Энэ нь зодог тайлж магадгүй гэсэн тоглогч багтаа эргэн нэгдэж тоглохоор болсны тод илрэл байж болно. Гэвч одоог хүртэл тэрээр эцсийн шийдээ гаргаагүй байгаа гэнэ.
Мэдээж өнгөрсөн улиралд багаа сүпербоулд шалгаруулсан ч харамсалтай нь аварга болгож чадаагүй. Гэвч 33 жилийн дараа анх удаагаа Миннесота хотын багийг шигшээд шалгаруулахад гол нөлөөг үзүүлсэн тоглогчоо үлдээ авах хүсэл баг болоод хөгжөөн дэмжигчдийн аль алинд нь байна. Гэвч тэрээр яг тоглоно гэсэн шийдврээ гаргаагүй байгаа аж. Хэрэв энэ жил тоглохоор болвол 20 дох жилээ Үндэсний хөлбөмбөгийн лигт өнгөрүүлнэ. 10-р сард 41 нас хүрэх Фаар зодог тайлах тухай ярьж байсан ч Вайкингстэй нэгдэж байсан. Одоо дахиад л дээрх яриа гарч ирсэн ч энэ багийнхаа хамтаар дахиад нэг удаа сүпербоулд шалгарах боломжтой, багийнхаа залууст би өртэй гэх зүйлүүдийг бэлтгэлийн дараагаар сэтгүүлчдэд ярьжээ. Тэгэхээр түүнийг багтайгаа эргэн нэгдсэн гэхэд болохоор болж. Хэдийгээр тэр өөрөө шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа ч хараад сууж бас чадахгүй байгаа бололтой.
                                    Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж