Армийн генерал Герасимов Славянск руу Оросын цэргүүдийн давшилтыг биечлэн удирдаж явсан гэж Оросын мэдээний алба мэдээлэв. Өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд Украины арми Оросын зэвсэгт хүчний хоёрдугаар армийн штаб байрлаж байсан газар руу дайрчээ. Энэ тухай Оросын Дотоод хэргийн яамны тэргүүний зөвлөх Антон Геращенко Telegram-д мэдээлэв. Түүний мэдээлснээр Украины зэвсэгт хүчин Герасимовыг хүчтэй шархдуулж, түүний бие хамгаалагч амь эрсджээ.
Изюмд байрлаж байсан түүний штабнаас амьд үлдсэн цэргүүд болон генерал Герасимовыг аврах ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж:Focus.ua
Холбоотой мэдээ