“Spotlight International Arts” олон улсын өдөрлөг анх удаа боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

“Spotlight International Arts” олон улсын өдөрлөг анх удаа боллоо

 

Монголын хүүхэд багачуудад зориулсан “Spotlight International Arts” олон улсын соёлын үйл ажиллагаа өнөөдөр "Монгол Арт Галлерей"-д зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгт АНУ, Австрали, Чех, БНСУ, Франц болон Тайванийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Түүнчлэн хүүхэд, багачууд эцэг эх, найз нөхөд, багш болон ангийн хамт олонтойгоо долоон улсын соёл, урлагийн булангаар зочлон, олон сонирхолтой бүтээл үзэж сохирхон, өөрийн гараар урлан хийж, хамтдаа мартагдашгүй дурсамж үлдээж байсан юм.

Өдөрлөгийн үеэр Монгол-Эсгий урлал, АНУ-Хаврыг угтсан цаасан урлал, Чех-Хаврын баярын өндөг будах, БНСУ-Үндэсний малгай, толгойн чимэглэл хийх, Тайвань-Хаврын баярын цаасан урлал, хайчилбар, Франц- Цаасан урлал, будаг, Австрали-Цэгэн зураг зэрэг улс бүр өөрийн онцлогийг харуулсан булан ажиллуулав.

“Spotlight International Arts” өдөрлөг үнэ төлбөргүй явагдсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж