Коби Брайант, түүний охины нэрэмжит "Nike" пүүз гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Коби Брайант, түүний охины нэрэмжит "Nike" пүүз гарлаа

Коби Брайант, түүний охины нэрэмжит "Nike" пүүз гарлаа

"Nike" компани өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор нас барсан, Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч Коби Брайант болон түүний охин Жианнагийн нэрэмжит пүүз гаргаж байна.

"Mambacita Sweet 16" пүүз өнөөдөр /2022.05.01/ бяцхан Жианна Брайантын төрсөн өдрөөр худалдаанд гарав.

"Nike"-ийн үнэнч шүтэн бишрэгчид болон онцгой эрх бүхий зарим хүн энэхүү гутлыг худалдаж авах боломжтой аж. Энэхүү онцгой эрхтэй хүмүүс өнөөдөр тодорно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан хүмүүсийн дундаас тэднийг санамсаргүй байдлаар тодруулах аж.

Пүүзний борлуулалтаас олсон орлогыг "Mamba & Mambacita Sports Foundation"-д хандивлана гэж "Lakers daily" хуудас мэдээлэв.

Эх сурвалж: LAKERS DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж